ХБНГУ-д манай улсын хоёр дипломат 70 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Энэ хэргээс болж тус улсын хууль хяналтын байгууллагууд Монголчуудад хатуу хяналт тавьж эхлээд байна.Тодруулбал Уул уурхай сайд Д.Сумъяабазарыг Германы хил дээр байхад нь саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ.
“Би Монгол улсын УИХ-ын гишүүн, сайд хүн байна” гэж хэлээд ч нэмэргүй байсан гэдгийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу?” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна