Хятадын 3,65 сая оюутан сурагч гадаадад суралцан мэдлэг боловсрол олж аваад эх орондоо эргэн ирсэн тухай Синьхуа агентлаг мэдээлж байна.
Энэ бол 1978 онд БНХАУ-ын эрх баригчид өөрчлөлт эхлүүлэн нээлттэй болсоноос хойш 2018 он хүртэл гадаадын их, дээд сургуулиудад суралцан дээд боловсрол эзэмшээд эргэж ирсэн хүмүүсийн тоо. Боловсрол эзэмшээд нутагтаа буцаж ирсэн оюутнуудын тоо зөвхөн 2018 онд гэхэд л 519 400 болсон тухай Хятадын хүний нөөц ба нийгмийн аюулгүй байдлын яаммнаас гаргасан “Хятадын хүний нөөц ба олон нийтийн аюулгүй байдал 2018” тайлан илтгэлд дурджээ.
2016 онд гаргасан статистик мэдээнд хилийн чанадад суралцаж байгаа хятад оюутнуудын тоо 4,58 саяд хүрсэн тухай мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна