"Apple" компани нь АНУ ба БНХАУ-ын хооронд дэгдээд байгаа худалдааны дайнаас болоод ухаалаг утасны үйлдвэрлэлийнхээ заримыг зарим хэсгийг Хятадын нутгаас гаргаж магадгүй байгаа талаар "Reuters" мэдээлэв.
"Apple" –ийн удирдлага гол нийлүүлэгчиддээ хандан Хятад дахь үйлдвэрлэлийнхээ хүчин чадлын 15-30 хувийг шилжүүлэхтэй холбоотой зардал ба үр дагаврыг тооцох хүсэлтийг гаргасан гэж "Nikkei Asian Review" мэдэгджээ.Гэвч "Apple" нь энэ талаар ямар нэг тайлбар, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Америкийн смартфоны үндсэн үйлдвэрлэл нь БНХАУ-ын нутагт байрладаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна