Онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан С.Төмөр гэгч этгээд өчигдөр 19:00 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангиас оргожээ. Түүнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа аж. Уг этгээд нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоригдогчтой хориг ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад ,орхин гарсны улмаас оргожээ.
СОДНОМЦЭРЭНГИЙН ТӨМӨР 25 НАСТАЙ
Содон шинж тэмдэг: 154-156 см өндөртэй ,56кг жинтэй , жижиг бор нүдтэй, сартгар намхан хамартай, өргөн шанаатай, богино эрүүтэй, нарийн жижиг уруултай, гавлын зүүн дээд хэсэгт халцарсан сорвитой,хэвлийн хэсэгт элэгний хагалгааны сорвитой, зүүн гарын булчинд хас, зүрх аалз, зүүн гарын дотор шуунд олон тооны сорвитой дээрх этгээд нь бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт шалгагдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоиргдож байхдаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр оргосон тул эрэн сурвалжилж байна.
Уг этгээдийн талаарх мэдээллийг 102, 70191420, 262425 дугаарт ирүүлж бидэнтэй хамтран ажиллана уу. Мэдээллийн нууцыг чанд хадгална
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна