Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) нь 2022 онд явагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөр улс руу нүүлгэж магадгүй байгаа талаар "TNTSports" мэдээлжээ.
ДАШТ явуулах улсыг сонгох ажиллагаа нь авлигатай холбоотойг нотолсон шинэ баримтууд гарч ирж байгаагаас үүдэн тэмцээнийг Катараас өөр улсад явуулж магадгүй болсон гэж "TNTSports" мэдэгдэж байна. ФЙФА нь тэмцээнийг явуулах өөр улс сонгохоор нууц уулзалтууд явуулаад эхэлчихсэн гэнэ.
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн явуулах орныг 2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд Цюрих хотод сонгож байсан юм. Сонгон шалгаруулалтад АНУ, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Катар гэсэн улсууд өрсөлдсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна