"Төрсөн охиноо бусдад алдах гээд байна" хэмээн иргэн Д.Баянмөнх манай редакцид хандан, тулгараад байгаа асуудлынхаа талаар мэдээлэл өгсөн. Иргэн Д.Баянмөнхийн ярилцлагыг http://zarig.mn/e68 -ээс уншина уу. Охин долоон настай бөгөөд ямар шалтгаанаар охиныг төрсөн эцгээс нь салган авч явсан талаар бид Увс аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хагжлийн газрын дарга Б.Нансалмаагаас тодруулбал "Охин ОХУ-ын иргэн. Охиныг аймгийн ГБХЗХГ-ын Хамгаалах байранд байрлуулан, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. Улс хоорондын асуудал тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна