Төрийн албанд ажиллах насны дээд хязгаар нь 65 хүртэлх. Гэтэл Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хууль зөрчсөн томилгоо хийсэн. Тодруулбал Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг 66 настай байхад нь тус газрын даргаар томилсон байдаг. Тэтгэврийн насанд гарсан хүнийг төрийн тусгай албыг хариуцах чухал албан тушаалд томилсон, энэ нь үндсэн хууль зөрчиж байна гэж иргэн үзээд ҮХЦ-д ханджээ. ҮХЦ тус байгууллагын даргын томилгоотой холбоотой асуудлаар ирэх сарын эхээр хуралдахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна