Финляндын "Nokia" компани гар утасны литийн зайны цэнэг барих хугацааг 2,5 дахин уртасгах технологийг зохион бүтээсэн тухай "Yahoo Finance" мэдээлж байна.
"Nokia" компанийн судалгааны салбарын инженерүүд Дублин хотын Тринити коллежийн эрдэмтдийн хамтаар нано хоолой бүхий литийн зай угсрах шинэ технологийг гарган авчээ. Энэ технологийн тусламжтайгаар ухаалаг утсанд ашигладаг зайны овор хэмжээг одоогийнхоос өөрчлөлгүйгээр ажиллах хугацааг нь 2,5 дахин уртасгах боломжтой болно.Шинэ технологийг утасны зай төдийгүй дроны аккумулятор үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглах болно гэж тооцож байгаа аж. Гэхдээ шинэ технологиор үйлдвэрлэсэн зайг зах зээлд хэдийнээс гарч эхлэхийг "Nokia" компани тодруулаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна