ЕРӨНХИЙ САЙДАА, ОРОН НУТАГ ДАХЬ АГЕНТЛАГ ЧИНЬ ЭЦЭГ ҮРИЙГ АМЬДЫН ХАГАЦАЛД ЧИРЧ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/24

-7-хон настай балчир охиныг ОХУ-ын иргэн хэмээн аавтай нь уулзуулалгүй хорьсоор байгаад хил давуулах нь-

Увс аймгийн иргэн, "Аянгат тэнгэр" ХХК-ийн захирал Д.Баянмөнх 7-хон настай балчир үрээ Оросын талд алдахдаа хүрч, аргаа барахдаа Зариг.мн сайтын редакцид ханджээ. Сайтын зүгээс иргэн Д.Баянмөнхөөс дэлгэрэнгүй ярилцлага авч, улмаар холбогдох албаныхнаас ч тодруулга авч, олон түмэнд дуулгасаар байгаа аж. Д.Баянмөнхийн Зариг.мн-д өгсөн ярилцлагаас үзвэл тэрбээр ОХУ-ын иргэн тува эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад Монгол руугаа буцан ирж, улмаар эргээд ОХУ-руу орох гэхэд нь хар тамга дарагдан виза нь гараагүй бололтой. Удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст дахин хил давах боломж олдон бүсгүйдээ очиход тэр нь бусдын гарт амиа алдаж, харин тэдний дундаас төрсөн охин ОХУ-ын иргэнээр бүртгэгдэн асрамжийн газарт хүргэгдсэн байсан гэнэ. Нэгэнт өөрийн төрсөн охин учир хүний нутагт хөөцөлдсөөр охиноо асрамжийн газраас аван Монголдоо эргэн иржээ. Тэрбээр дахин гэрлэж, хоёр дахь эхнэр болон ОХУ-д төрсөн өөрийн охин А-гийн хамт Увс аймагт амьдардаг аж. Харамсалтай нь, Д.Баянмөнхтэй хувийн өс хонзонтой нэгэн хонзонгоо авахын тулд удаа дараа Д.Баянмөнхийг охиноо хүчирхийлдэг, зодож дарамталдаг зэргээр цагдаагийн газарт хандаж, эцэстээ эл увайгүй үйлдэл нь үнэнд гүйцэгдэхийн эрхэнд ОХУ-руу эл гүтгэлэгт мэдээллээ хүргүүлсэн бололтой. Мэдээллийн мөрөөр Тувагаас албаны хүмүүс, Увс аймгийн цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхантай ирж, охиныг гэрээс нь хүчээр авч явсан байна. Улмаар орос хэл мэддэггүй, Монголд гурав дахь жилдээ амьдарч буй А охиныг нь Тувагийн асрамжийн газарт өгнө гэж мэдэгдсэн бололтой. Зариг.мн сайтын тодруулснаар төрсөн аав нь охиноо хүчирхийлсэн элдэв асуудал байхгүй гэдгийг Увс аймгийн Цагдаагийн хэлтсээс өгчээ. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр, мөн охины аавын ярианд ч цухас гарснаас үзвэл хувийн өс хонзонт нөгөөх нөхөр Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга эмэгтэйгээс тусламж авч, тэр нь ийм байдал үүстэл "туслаж" яваа байж магадгүй байна.

Одоогийн байдлаар долоохон настай жаахан охиныг хамгаалалтад авсан нэрээр төрсөн эцгээс нь тусгаарлан хорьж, ар гэрийнхнээс нь хэнтэй ч уулзуулахгүй амьдын хагацал үзүүлж байгаа аж. Энэ талаар тус сайтын хамт олон Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа гэгчээс мэдээлэл авах гэж оролдсон боловч эхэндээ "Миний хоолой өвдчихсөн байна, мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн утсаа тасдаж байгаад эцэстээ "Охин ОХУ-ын иргэн. Охиныг аймгийн ГБХЗХГ-ын Хамгаалах байранд байрлуулан, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байна. Улс хоорондын асуудал тул мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өгчээ.

Хичнээн буруутай байлаа ч Төрсөн эцэг үрийг ийнхүү амьдын хагацалд учруулах эрх хэнд байна вэ. Хүүхдээ хүчирхийлдэг, занчдаг нь үнэн байсан бол охиноо гэсэн аав ингэтэл тусламж эрэн, наашаа гэсэн болгоны араас царайчлан гүйх үү. Хэзээнээс төрсөн эцэг, үрийн асуудал улс хоорондын асуудал байдаг болчихоо вэ. Охин ОХУ-ын иргэн бол аав нь Монгол Улсын иргэн. Охиныг ОХУ авах гээд ирчихсэн бол иргэнээ охинтой нь байлгахын төлөө энэ Монгол Улс юу ч хийхгүй хэрэг үү. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг ийм харгис, ийм өөдгүй хүн удирдахаар энэ газраас илүү сайхан зүйл хүлээх хэрэг байна уу. Жинхэнэ хүчирхийлэлд өртчихөөд, зодуур нүдүүр харгислалын золиос болон яваа бяцхан үрсдээ хүрч ажиллаж чаддаггүй байж гэр бүлийн хүчирхийлэл нь цагдаагийн газрын шалгалтаар нотлогдоогүй гэр бүлийг ингэж хэзээ ч дахин уулзахааргүй хагацалд түлхэхийн учир юу вэ. Иргэн Д.Баянмөнх ОХУ-ын хилийг дахин хэзээ хэрхэн давж чадахаа мэдэхгүй гэж байгаа. Тэрбээр охиноо асрамжийн газраас авч, өөрөө дагуулан ирэхийн тулд тухайн улсын албадад шаардлагатай бичиг цаасыг хөөцөлдсөөр зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлсэн шалтгаанаар дахиад хар тамга даруулсан аж. Тиймээс хөөрхий бяцхан охин хаана, аль асрамжийн газарт хүргэгдэж, аав нь хэзээ өөрийг нь олж очихыг хэн ч мэдэхгүй гунигт тавилан руу хэзээ мөдгүй хөөгдөн орох нь. Тэртэй тэргүй дахин уулзалдахгүй байж мэдэх хатуу тавилангийн өмнө авааччихаад ганц цаг ч болов охиноо харах, тэврэх, үнсэх эрхийг яагаад аавд нь өгч болдоггүй юм бэ. Өөрсдийн чинь мах цусны тасархайг ингээд хамгаалалт нэртэй битүү саванд хорьж байгаад хаашаа ч хамаагүй аваачаад, хэний ч юм гарт атгуулахад зүгээр үү, Б.Нансалмаа дарга аа. Яачихсан өс хонзон, яачихсан өр төлбөр гэхээрээ эцэг үрийг амьд салгаж байж тайтгарч, таашаал авахад хүргэдэг байна вэ? Ерөнхий сайдаа, Гэр бүл, хүүхэд залуусыг хөгжүүлэх ёстой агентлаг чинь бусдын өс хонзонгийн чиглүүлэгч, хутгуур болчихсон яваа юм биш биз.

Охины аав Д.Баянмөнхтэй хийсэн Зариг.мн сайтын ярилцлагын дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.

http://zarig.mn/e68?fbclid=IwAR3LGYtENOjQx_lByDeFgh-Y1HlBZLoTyEDhaTSjgLOF2Hm6aIgFUvHmaEA


эх сурвалж: niigmiintoli.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 20 минутын өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 31 минутын өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 1 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 3 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 4 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 4 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 4 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 5 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 5 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 21 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 22 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 22 цагийн өмнө