Өнөөдөр УУХҮЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр шатахууны үнийг буурулах асуудлаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө.
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: 2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна