Энэ сарын 24-ний 05.30 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сум 2-р баг "Баян-Улааны Энгэр" гэх газар /сумын төвөөс зүүн тийш 13км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 16 настай, эрэгтэй Д нас баржээ. Хөдөө орон нутагт улсын дугааргүй, жолооч биш хүмүүс мотоцикл унаж хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байгаа бөгөөд аюулгүй байдлаа хангаж, хамгаалалтын малгай өмсөж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна