Нидерландын цагдаа нар Европын түүхэн дэх хураагдсан хамгийн их хэмжээний буюу 2,5 тонн метамфитамин төрлийн мансууруулах бодис илрүүлэн хураасан нь тухай "Reuters" агентлаг мэдээлэв. Энэхүү синтетик мансууруулах бодисыг Зүүн Европын орнууд руу экспортлохоор төлөвлөж байсан гэж цагдаагийн төлөөний хүмүүс мэдэгдсэн байна. Мансууруулах бодисыг Утрехт хотын төвийн офисын барилга доторх нууц өрөөнд, уутлаж сав баглаанд хийгээд ачихад бэлэн болсон байдалтайгаар хураан авсан байна. Ийм хэмжээний хорыг найруулсан хүмүүсийн талаар мэдээлэл байхгүй байгаа ч цагдаа нар "Бид мөрөөр нь орсон" гэж мэдэгдэж. Энэ мансууруулах бодисыг хар зах дээр гаргавал олон мянган хүн хордож, гэмт хэрэгнүүд олон зуяа еврогоор тоолох ашиг олох байжээ.
Мөн энэхүү гэмт хэргийг мөрдөх явцад метамфитаминыг нийлэгжүүлэн гаргаж авахад ашигладаг 17,5 мянган литр химийн хортой бодисыг өөр газраас илрүүлсэн байна.
Метамфитамин нь хэсэг хугацаанд хүч оруулж, ядрахыг мэдрэхгүй болгон, даралт ба зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг, хий юм харах, хэт түрэмгийн болох, ухаан санаа самуурах, нойргүйдүүлэх, хоолны дуршлыг алга болгох зэрэг нөлөө үзүүлдэг тул залуучууд диско, шоу арга хэмжээнд орохдоо хэрэглэх нь олон байдаг аж. Гэвч ердөө 2-3 удаа хэрэглэхэд л донтуулдаг маш хүчтэй. Мансууруулахүйлчилгээ нь гарсны дараа хүн сэтгэл санаа ба биеийн хүнд хямралд ордог. Улмаар тархинд цус харвах, элэг бөөр, уушгийг гэмтэх, тураалд орох, үс болон шүд унах, солиорох, орон зайн баримжаагүй болох, хардалтын дон үүсэх, тархи гэмтэх, сэтгэлд гутралд орох, шалтгаангүй хэрцгий авирлах, амиа егүүтгэххүсэл төрөх гэх мэт олон таагүй үр дагавартай байдаг тул дэлхий даяар хориглодог.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна