МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ДАРААХ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

22 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд 2019 онд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126аж ахуйн нэгж, 16иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрснээс 799буюу 64.7хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 55эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, гүйцэтгэлийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулан зөрчил гаргасан 87 аж ахуйн нэгж, иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар 80, зөрчлийн хэрэг 7 газартнээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулж ажилласан.

Хяналт шалгалтаар дараах ЗӨРЧЛҮҮД илэрлээ. Үүнд:

Хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналтаар

1. Үйлдвэрүүдийн 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц буюу өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, барилгын засвар үйлчилгээ хийгдээгүй байна. /СХД-ийн Дөрвөн Од интернэшнл ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК, Тэрх сэрвэн ХХК, Шилдэг мах ХХК, ХУД-ийн иргэн Б.Нацагдорж, Их ноён хүнс ХХК, Мон сүндэ ХХК, БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, БЗД-ийн Баян тал борц ХХК, Мөнх төгрөг ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Голден мийт ХХК-иуд/

2. ЧД-ийн Цэнгэг айс ХХК-ийн ажлын байр нь хүнсний үйлдвэрийн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлийн хэсэгт ажилчдын ариун цэврийн өрөө нь байрладаг, мэргэжлийн ажилчингүй байна.

3. Иргэн Ж.Ариунзулын махны агуулах, мах ангилан савлах үйлдвэр нь улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй барилгад явагддаг.

4. Мах махан бүтээгдэхүүний 83 үйлдвэрийн 43.7 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулах, гүн хөлдөөлтийн камерт хадгалахдаа ангилж, төрөлжүүлэн хана шалнаас зайтай хураагаагүй, хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй, технологийн горимд хяналт тавьдаггүй. /СХД-ийн Мон мийт ХХК, Ж.Ариунзул, Ихэршарангад ХХК, Тун од ХХК, УБ импекс ХХК, Бийлэг ХХК, Бийлэг хүнс ХХК, Оргилон гүн ХХК, Капитал маркет ХХК, ХУД-ийн Баялаг комплекс ХХК, иргэн Нацагдорж, БГД-ийн Хос гарьд ХХК, Жэй Экс Си Эс ХХК, Ванкалби ХХК, Баялаг мийт фүүдс ХХК, Монгол маркет ХХК, СБД-ийн Ажигана ХХК, Билгүүн марал од ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Дибиюу цех, БНД Өнөөгийн цех, БЗД-ийн Мөнхийн хүнс, Их нэмэр ХХК, Баян тал борц ХХК, Титэм тэнгэр, Домогт хийц ХХК, Хүнскомлекс ХХК, Очир дангинас ХХК НД-ийн Монгол мах эко ХХК-иуд /

5. ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү, Буян Ундарга Ди Эс ХХК, Б.Нацагдоржийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан үндсэн түүхий эд маханд гарал үүслийн баталгаажилтгүй, архивлаж хэвшээгүй байна.

6. Мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй /өөрсдөө угаалга цэвэрлэгээ хийдэг/, 52 хувь нь тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчилтэй. /БГД-ийн Хьелти фүүдс ХХК, Баялаг мийт ХХК, Дэвжих оюу ХХК, Ванкалби ХХК, Жэй Экс Си Эс ХХК БЗД-ийн Мөнхтөгрөг ХХК, Мөнхийн хүнс ХХК, ХУД-ийн Их ноён хүнс ХХК, Өсөх түрүү ХХК, Буян ундрага, Ди Эс ХХК-иуд, иргэн Б.Нацагдорж нар зөрчсөн/

7. БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, Хьеэлти фүүдс ХХК, ЧД-ийн Цэнгэг айс ХХК, Номт монгол ХХК, НД-ийн Монгол эко мах ХХК-иуд нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус, угаалга цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, ус чийгэнд тэсвэргүй зэвэрсэн, бүтээгдэхүүнд дам бохирдол үүсгэхээр тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэсэн.

8. Хан Уул дүүргийн иргэн Б.Нацагдоржийн цехийн унд, технологийн ус /зөөврийн/ нь лабораторийн сорилтын дүнгээр бичил биетэний ерөнхий тоо их /212/ гарсан .

9. Хүнс компекс ХХК, Дөрвөн Од интернэншл ХХК зэрэг шалгалтад хамрагдсан газруудэрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл, магадлагаа, баталгаажилт дутуу байна.

10. Сонгинохайрхан Тэрх сэрвэн ХХК, Язгууртан эко хүнс ХХК, иргэн Б.Нацагдорж нарын үйлдвэр, цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний дүнгээр нянгийн бохирдол илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үр дүн хангалтгүй байгааг харуулж байна.

11. махны 77 үйлдвэр буюу 93 хувь нь өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар аюулгүй байдалд баталгаа гаргах дотоодын лабораторигүй, мэргэжлийн боловсон хүчинхангалтгүй байна.

13. Нийт үйлдвэрүүдийн 64 буюу 77.3 хувь нь дотоод хяналтын ажилтан томилсон тушаал, ажиллах журам боловсруулсан ч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авдаггүй, зохистой дадлыг нэвтрүүлээгүй байна. /Дөлгөөн эх тэнгис ХХК , Агро нэгтгэл трейд ХХК , Хоргын хүү ХХК, Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Их шарангад ХХК, Шилдэг мах ХХК, Капитал маркет ХХК, Оргилон гүн ХХК, Бийлэг ХХК, Улаанбаатар импекс ХХК, иргэн Д.Туул, Ди Эйч Ти Эн ХХК-иуд/

14. СХД-ийн Монгол фүүд ХХК, СБД-ийн Ажигана ХХК-иуд бүтээгдэхүүний шошгод хадгалах хугацааг 14-30 хоног гэж бичсэн, СБД-ийн Очирваань сүлд уул, Аажаагийн хишиг ХХК-ийн банш буузны үйлдвэр нь бүтээгдэхүүний шошгод тэжээлэг чанар, ханасан болон ханаагүй тосны агууламжийг тусгаагүй.

15. Монгол фүүд ХХК, Тэрх сэрвэн ХХК, Дөлгөөн эх тэнгис ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөх тосны агууламж лабораторийн шинжилгээгээр 56-74%-тай гарсан боловч бүтээгдэхүүний шошго дээр өөх тосны хэмжээг 20-30% гэж бичсэн, БЗД-ийн Хүнс комплекс ХХК нь хиамны орцод тахиан мах /тахиан махан фарш/ хийдэг боловч шошгод тэмдэглэдэггүй, Очирдагинас ХХК нь "Баянмонгол" нэрийн нөөшилсөн махны шошгод орцыг тодорхой тэмдэглээгүй, ЧД-ийн Тэнгэрийн хас шил ХХК, Дибиюу ХХК, БЗД-ийн Мөнхийн хүнс, Мэргэн ойл говь хоршоо, Мөнх төгрөг ХХК, иргэн Г.Амгаланчимэг, Д.Чимэдцэеэгийн үйлдвэр цех нь бүтээгдэхүүний шошгонд тэжээлэг чанар, шимт бодисыг огт бичээгүй.

16. Нийт махны үйлдвэрүүдийн 40 буюу 48 хувь нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайварыг дахин боловсруулдаг болон хаана нийлүүлдэг нь тодорхойгүй.

17. Ихэр шарангад ХХК, Мах маркет ХХК, Преком ХХК, Ундрага хайрхан ХХК-иас бусад шалгалтанд хамрагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 79 буюу 95 хувь нь цахилгаан тасарсан нөхцөлд ажиллах нөөц үүсгүүргүй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах журамгүй байна.

18 Махны үйлдвэрүүдийн 75 буюу 90.9 хувь нь махыг агуулахаас чөлөөлсний дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, агуулахын дотоод орчноос улиралд 1-ээс доошгүй удаа нян судлалын шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг архивлаж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг тооцдоггүй зөрчил илэрсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 14 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 14 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 14 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 16 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 16 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 16 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 16 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 17 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 17 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 17 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 18 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 19 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 20 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 20 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 21 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 21 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 22 цагийн өмнө