ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗАМ, ТОХИЖИЛТ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/06

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хийж буй бүтээн байгуулалт бүхэлдээ нийслэлийн эко жишиг дүүрэг болоход чиглэгдэн ажиллаж буй. 2019 онд дүүргийн нийтийн эзэмшлийн 7 талбайг шинээр сэргээн засварлан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд /2019.07.05/ өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн автозам, тээврийн газрын холбогдох албаныхан дүүргийн зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Дүүргийн 9 дүгээр хорооны автобусны эцсийн буудлаас хойших 2,8 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцаж, явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хойлойтой зэрэг бүхий л асуудлыг нь бүрэн шийдсэн тус автозам барих траст хэд хэдэн айл өрхүүд орсон бөгөөд энэ асуудлыг цаашид зохиж журмын дагуу шийдвэрлэн ажиллахаар боллоо.


Мөн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хуучин тоглоомын талбайг сэргээн засварлан 2-12 насны хүүхдэд зориулсан байгаль болон хүүхдэд ээлтэй эко тоглоомын талбайн ажилтай танилцлаа. Орчин үеийн стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тоглоомын талбай байгуулагдсанаар хүүхэд багачууд амралт, чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажил болсныг тус хорооны иргэдийг зүгээс талархал илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 4 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 4 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 5 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 7 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 7 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 7 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 7 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 8 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 8 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 8 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 9 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 11 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 12 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 12 цагийн өмнө