Өчигдөр 23.50 цагт манай сэтгүүлчтэй Хүй долоон худгаас нэгэн иргэн холбогдсон. Тодруулбал, их насны морьдын уралдаанд явсан 14 настай хүү морь нь эцэж цуцаад яваа больсон, хөл доголсон хэмээн Хүй долоон худагт ганцаар үлдсэн байжээ. Түүнийг иргэн Т.Эрдэнэтогтох олж, манай сэтгүүлчид мэдээлэл өгсний дагуу хүүхдийн тусламжийн 108 дугаарт дуудлага өгч, хүүг ГБХЗХГ-ын ажилтнууд очиж авсан байна.Хүү 14 настай, ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд айлын хурдан морь унаж байжээ. Харин морь эцэж цуцаж, хөл нь доголсон тул гал руугаа буцаж байгаад төөрсөн байна. Хүүг анх олсон иргэн Т.Эрдэнэтогтох морийг нь аргамжиж орхиод хүүг авч явахаар санал тавьсан ч "хүний морь алга болбол би өрөнд орно" хэмээн хүү яваагүй байна. Хүүг 00.00 цагийн үед нийслэлийн ГБХЗХГ-ын ажилтнууд хамгаалалтын байранд авчирсан байна. Өнөөдрөөс хүүгийн галын уяачийг олж тодруулах ажил эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна