СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭМЭГТЭЙ ЖОЛООЧИД ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРГАЖ 6 ХҮН НАС БАРАН 5 ХҮН ГЭМЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/13

Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Доорх ноцтой ослуудыг дан эмэгтэй жолоочид үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүнд: - Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад: Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах "Гүн цэнгэлэг" нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. - Хэнтий аймаг "Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна" гэсэн мэдээллийг 07-р сарын 12-ны 09:52-д авч шалгахад: 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. - Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад: 38 настай эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийгТөв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. Иймд жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

#ЯараадЯахавДээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна 7 минутын өмнө
Бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна 12 минутын өмнө
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Цахим эрүүл мэнд“ сургалтад хамрагдаж эхэллээ 16 цагийн өмнө
Э.Болормаа: Би ингэж хувцасла, тэгж хувцасла гэдэггүй 16 цагийн өмнө
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ 17 цагийн өмнө
Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 17 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 18 цагийн өмнө
ХҮН нам “Цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, иргэдээс санал авч байна 18 цагийн өмнө
"Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 19 цагийн өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 19 цагийн өмнө
Оршин суугчид: Улсын комисс зөрүүтэй мэдээлэл өгч байна, байраа нураалгахгүй 20 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Надад итгэдэг хүмүүсийн ард нь зогсох хөшүүрэг байхыг хичээдэг 20 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ 21 цагийн өмнө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна 22 цагийн өмнө
Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлалаа 22 цагийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа 23 цагийн өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ Өчигдөр
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр