Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Цахим эрүүл мэнд“ сургалтад хамрагдаж эхэллээ

М.Төгөлдөр
2024/05/09

ЦХХХЯ, ЭМЯ-аас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг  энэ сарын 4-ний өдрөөс эхлүүлсэн.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд  төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай зүйл нь төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах цахим шилжилт гэдгийг онцлоод “ Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах,  чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах чиглэлээр МУ-ын Засгийн газраас ЭМЯ, ЦХХХЯ-нд тодорхой чиглэлүүдийг өгсөн. Энэ хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдад шинэчлэл хийгдсэн программ хангамжуудын талаар мэдээлэл өгөх,   мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн хууль эрх зүйн болон сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна. 

Цахим эрүүл мэнд шинэчлэлийн хүрээнд ЭМЯ, ЦХХЯ-нас хамтран төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн салбарын 20 гаруй үйлчилгээг оруулсан. Хамгийн сүүлд гэхэд эрүүл мэндийн нэн шаардлагатай  7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Тухайлбал, эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын картыг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэн эмнэлэгт үзүүлсний дараа шинжилгээний хариуг заавал өөрийн биеэр очиж авах шаардлагагүй, гар утаснаас харах боломж бүрдсэн" хэмээсэн юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19