Б.БОЛОР: НӨХӨР МИНЬ НАС БАРЧИХААД БАЙХАД АЖЛААС НЬ ТҮЛХҮҮР, СТАНЦ НЭХЭЭД НАДРУУ ЗАЛГААД БАЙСАН

О.Шүрэнцэцэг
2019/07/13

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүй өөрийн хайртай, халамжит ханиа алдаад удаагүй байгаа юм. Б.Болороо өөрийн цахим хуудсандаа нөхрийнхөө талаар ингэж бичжээ.

БУРХАН ШИГ ХАНИА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР ДЭНДҮҮ ЭРТ АЛДЛАА.

ӨНӨӨДӨР ТЭР МИНЬ 28-ХАН НАС ХҮРЭХ БАЙЛАА.

6 дугаар сарын 20-ны өглөө надруу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан.

Тэгээд 2 утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр о оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүгрүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн "танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан" гэж хэлээд камер үзүүлээгүй.

Ингээд би чинь цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Арга ядаад үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр "амьд байна, хоёр хоногоос ирнэ" гэдэг, цагдааруугаа утасдахаар эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна л гэдэг.

Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа.

Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу станц түлхүүрээ авъяа л гэдэг.

Тэгээд 7 сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан.

Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн олон улсын хурал болох гээд завгүй байхдаа утсаа чагнаж сураг хүлээхээс, уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа.

Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас фб дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм.

Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ.

Ингээд намайг 7 сарын 8-ны 12 өнгөрөөд СХД-н цагдаагаас дуудаад ханийг минь АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ 19-20нд ШИЛЖИХ ШӨНӨ ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН гэдгийг хэллээ.

МИНИЙ НӨХРИЙГ ГАРААД ЯВСАН, ТҮЛХҮҮР СТАНЦАА АВЪЯ гэж хэлээд байсан ажлынхан нь ОРШИН СУУГЧДААС ЛИФТНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна.

Ингээд би хайр, халамжийн дээд болсон ханиа өмхийрч, өтөнд идэгдсэнийх нь дараа л олж авлаа.

Амьд сэрүүндээ хүний дээд байсан хүнээ ингэж алдана гэдэг үнэхээр байж боломгүй санагдаад би галзуурах гээд байна.

Ханиа өчигдөр үдэн гаргалаа.

Хэдэн хоног тэнд амь нэхэн байсан бол гэж бодохоор гол гогдон нүдээ ч аньж хэвтэж чадахгүй байна.

Орой болохоор аавыгаа нэхэж байгаа үрээ харахаар, хийж өгч чадаагүй байсан бүхнээ бодохоор өр эмтэрч байна.

Өнгөрөхөөсөө өмнө хоёулаа хөөрхөн хүүтэй болно гэж яриад кинон дээр гардаг шиг хүчтэй бороонд нороод инээд алдаад гүйж байлаа.

Ханиас минь өөр хэн ч намайг ингэж хайрлахгүй, ханийн минь нүдээр хэн ч намайг харж чадахгүй, ханийн минь хайр энэ дэлхий дээрх цор ганц, үнэн нь байсан юм.

Охин бид хоёртоо дэндүү их, хэмжээлшгүй их хайртай хүн байсан. Тэр хүний амьдрал нь тэр чигтээ болороо гэдэг хүн байсан юм.

Хань минь намайг "миний хань чинь амьдралыг минь утга учиртай болгодог, замыг минь гэрэлтүүлдэг наран" гэж үргэлжид хэлдэг байлаа.

Ханиасаа авч үзээгүй сюрприз гэж байгаагүй. Өглөө бүр сэрээхдээ хацар дээр минь үнсэж, оройд нь ядрахаар хөл гарыг минь барьж өгөөд л миний хамаг бүхэн минь байлаа. Чамгүйгээрээ би яаж амьдарна аа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 3 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 3 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 3 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 5 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 5 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 5 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 5 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 6 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 6 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 6 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 8 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 10 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 10 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 10 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 11 цагийн өмнө