​ЦАХИЛГААН ШАТАНД БИЕ ЗАССАН ЭМЭГТЭЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/20

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн хотхоны цахилгаан шатанд энэ оны долоодугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд оршин суугч эмэгтэй бие зассан. Энэ бичлэгийг тус байрны СӨХ-ныхон оршин суугчдынхаа цахим хуудсанд нийтэлжээ. Харин тухайн бичлэгийг үзсэн тус байрны оршин суугч иргэд бухимдаж олон нийтэд түгээсэн байна. Гэтэл гэгээн цагаан өдөр, бусдыгаа хүндэтгэхгүй цахилгаан шатанд бие зассан эмэгтэй цагдаагийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гаргасан юм. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас ажиллаж бие зассан эмэгтэйг 10 000 төгрөгөөр, бичлэг байршуулсан СӨХ-ны даргыг 50 000 төгрөгөөр торгосон аж. Харин тус бичлэгийг олон нийтэд түгээсэн тус байрны оршин суугчид Зөрчлийн хэрэг нээн БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Зөрчлийн хуулиар бичлэг тараасан тус байрны оршин суугч буруутгагдвал хоёр сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 33 минутын өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 53 минутын өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 1 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 2 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 2 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 2 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 3 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 19 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 20 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 20 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 20 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 20 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 21 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 22 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 22 цагийн өмнө