Нийслэлийн прокурорын газраас Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 24-ны өдөр буюу нөгөөдөр 11:00 цагт шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийг шалгах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна