Арабын олон нийтийн сүлжээгээр Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг зүрхний шигдээсээр нас барсан тухай мэдээ тархаад байсан. Улмаар Эрдоган сүүлийн үед олны өмнө гарахгүй байгаа нь үүний нотолгоо гэж ярих болсон. Энэ мэдээллийг Туркийн эрх баригч "Шударга ёс ба хөгжлийн нам"-ын тэргүүний зөвлөх Ясин Актай үгүйсгэжээ. Тэрээр "Энэ мэдээ нь бодит байдал нийцэхгүй. Манай Ерөнхийлөгч жил болгоны энэ үеэр амралт авдаг. Тиймээс энэ үеэр олны өмнө ил гарахгүй байх нь энэ мэт цуурхал тархах шалтаг болж өгдөг" гэжээ.
Үүнээс өмнө Туркемний Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан тухай мэдээ цацагдаж мөн л няцаагдаад байсан билээ. Орос дахь Туркмений Элчин сайдын газраас Ерөнхийлөгчөө нас бараагүй энх тунх байгаа тухай мэдэгдсэн ч зарим мэдээллийн хэрэгслүүд итгэхгүй, дарангуйлагчдын үхлийг залгамжлагчийг нь тодруулах хүртэл нууцалдаг гэсэн утгатай зүйл ярин маргаж байсан. Гэтэл энэ үеэр нь Гурбангулы Бердымухамедов амьд сэрүүн төдийгүй улсынхаа эмнэлгийн ажилтнуудын баяраар эмч нар цол хэргэм шагнаж байгаа тухай бичлэг гарснаар элдэв цуурхал намжсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна