Өмнөд Африкийн Мичелсс- Плэйн хотод үнэнч нохой дээрэмчид рүү дайрч байгаад буудуулсан ч эзнээ аварсан тухай "News24" сайт мэдээлжээ.
Гулува хочтой нохойн эзэн нь орой машинаа гэрийн хажууд зогсоогоод хашааны үүдээ онгойлгох гэж байхад нь буу барьсан этгээд дайрчээ. Гэмт хэрэгтэн буу тулгаад машиныхаа түлхүүрийг өгөхийг шаардсан байна. Яг үеэр нохой нь гарч ирээд хэрэгтэн рүү дайрчээ. Гэмт этгээд нохой руу буудан зууралдах хооронд эзэн нь зугтаан, аюулгүй газар нуугдаж амжжээ. Үүний дараа хэрэгтнүүд зугтсан. Эзэн нь нохойгоо суманд оногдсон байхыг хараад эмнэлэгт хүргэхэд сум эрүү, хэлийг нэвт гарч гэмтээсэн байсан хагалгаа хийлгэсэн байна. Нохой эмнэлэгт гурван долоо хоног орчим хэвтээд гарна "News24" гэж сайт бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна