Малайз улсын Гадаад харилцааны сайд Сайфуддин Абдалла нь Оросын "Известия" сонинд ярилцлага өгөхдөө "Malaysia Airlines" компанийн "Boeing 777" онгоцны сүйрсэн хэрэгт ОХУ-ын буруутгахаа болихыг шаарджээ.
Малайзын ГХЯ-ны сайд нь Нидерландын хууль сахиулах байгууллагуудын явуулж байгаа сүйрлийн гэмт буруутныг илрүүлэх мөрдөн байцаалтын ажиллагаа нь дуусах яагаа ч үгүй байгааг онцолжээ. Тэрээр Өрнөдийн орнууд хэргийг үнэн бодитоор илрүүлэхийн оронд анхнаасаа ямар ч нотлох баримтгүйгээр ОХУ-д бүх бурууг тохохоор шамдаж байгаа тухай ярьсан байна. Ингээд зогсохгүй сүүлийн үед сүйрлийн талаар илэрсэн шинэ баримтуудтай Малайзын талыг танилцуулахгүй байхыг хичээх болсон гэжээ.
Сайфуддин Абдалла нь онгоц сүйрсэн явдлын талаар Орос ба Малайз нь адил байр суурьтай байгаа гээд хоёр улсын харилцаа муудаагүй гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна