МОБИКОМ КОРПОРАЦИАС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Монтрейд ХХК-с "Өдрийн сонин"-ы 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 155 (6256)-р дугаарт Мобиком Корпораци ХХК-д хаяглан нийтэлсэн мэдэгдэлд Мобиком Корпораци ХХК-ийн зүгээс албан ёсоор хариу мэдэгдэл хийж байна.

Юуны өмнө Монтрейд ХХК-с бидний эсрэг маш олон сөрөг агуулгатай, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд түгээж буй явдалд бид гүнээ харамсаж байна.

Мобиком Корпораци ХХК нь 2008 оноос хойш 11 гаруй жилийн турш "Теди" төвийн баруун талд байрлах, бие даасан тусдаа объект Монтрейд оффисын байрыг оффисын үйл ажиллагаандаа зориулж, дамжуулан түрээслэх эрх бүхий этгээд болох Ньюком Проперти ХХК-с 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэн ашиглаж ирсэн билээ.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гаргахдаа "Теди" төвийн зургийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. "Теди" төв нь Монтрейд ХХК-ийн эзэмшлийн барилга биш бөгөөд манай байгууллага Тахь Ко ХК-аас түрээслэн, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгааг дурдах нь зүйтэй юм.

Мобиком Корпораци ХХК нь 1996 оноос хойш Монгол улсын төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг бүх төрлийн татвар, хураамж, төлбөрийн хэлбэрээр төвлөрүүлж, хоёр их наяд гаруй төгрөгийг шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоход зарцуулж, Монгол улсын хууль тогтоомжийг ямагт дээдлэн, сахин мөрдөж, олон улсын бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримталсаар ирсэн билээ.

Бид 11 жилийн хугацаанд түрээслүүлэгч Ньюком Проперти ХХК-д түрээсийн төлбөрөө тухай бүрд нь төлсөөр ирснээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ньюком Проперти ХХК нь түрээсийн төлбөрт 10 гаруй тэрбум төгрөгийг Монтрейд ХХК-д төлсөн байна. Монтрейд ХХК нь түрээсийн орлогоосоо зохих татвар, шимтгэлийг төлсөн гэдэгт итгэж байна.

Тухайн барилгын үндсэн түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондох маргаанд Мобиком Корпораци ХХК нь хамааралгүй бөгөөд үндсэн түрээслэгч Ньюком Проперти ХХК нь урт удаан хугацаанд, тасралтгүй 11 жилийн турш оффисын байрыг ашиглаж байсны хувьд түрээсийн гэрээг тэргүүн ээлжид байгуулан, сунгуулахыг шаардах хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхэд ханджээ.

Харин Монтрейд ХХК-н хувьд үндсэн түрээслэгчтэй асуудлаа шийдвэрлээгүй байж дамжуулан түрээслэгч Мобиком Корпораци ХХК-г түрээсийн төлбөр төлөөгүй, байраа хүлээлгэж өгөөгүй зэргээр ташаа мэдээллийг нийтэд түгээж байгаад бид харамсаж байгаагаа дахин илэрхийлье.

Мобиком Корпораци ХХК-н хувьд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр оффисын байрыг бүрэн суллаж, түрээслүүлэгч Ньюком Проперти ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэвч Монтрейд ХХК нь үндэслэлгүйгээр Ньюком Проперти ХХК-с түрээсийн төлбөр болон оффисын байрыг хүлээн авахгүй татгалзсаар иржээ.

Иймд үүсээд буй энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл Мобиком Корпораци ХХК-н нэр хүндэд халдахгүйгээр Ньюком Проперти ХХК болон Монтрейд ХХК нь асуудлаа шийдвэрлэнэ гэж бид гүнээ итгэн, найдаж байна.

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 16 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 16 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 16 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 18 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 18 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 18 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 18 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 19 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 19 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 19 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 20 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 22 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 23 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 23 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 23 цагийн өмнө