Энэтхэг нь цахилгааны хэрэглээгээр 20 жилийн дараа Европын холбоо, АНУ-аас давж гарах тухай "Bloomberg New Energy Finance" (BNEF)-ээс бэлдсэн илтгэлд дурдсаныг "NDTV" уламжилжээ. Энэтхэг нь цахилгааны эрчим хүчний хэрэглээгээр 2038 он гэхэд Европын холбоого, 2045 онд АНУ-ыг гүйцэд түрүүлнэ гэдгийг BNEF-ийн судлаачид тооцон гаргасан байна. Улмаар 2050 онд гэхэд Энэтхэгийн дотоодын цахилгааны хэрэглээ 5271 ТВт болох нь одоогийн үзүүлэлтээс дөрөв дахин их болох аж. Агаар чийгшүүлэгч ба цахилгаан тээврийн хэрэгслийг олноор ашиглаж байгаа нь цахилгааны хэрэглээг ингэж нэмэгдэх үндсэн шалтгаан гэсэн байна.
2050 он гэхэд Энэтхэгийн цахилгаан хангамжийн сүлжээний хүчин чадлыг одоогийн 365 ГВт-аас 2300 ГВт болгож зургаа дахин нэмэгдүүлнэ. Энэ үзүүлэлтээрээ зөвхөн Хятад л Энэтхэгээс илүү байх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна