ДУГУЙТАЙ ЖУУЛЧИН РУУ БААВГАЙ ДАЙРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/05

Канадын алс бөглүү газраар дугуйтай аялал хийж явсан хүн гризли баавгайн дайралтад өртсөн тухай "CTV News" мэдээлсэн байна. Колин Даулер гэгч 45 настай хүн Британийн Колумби мужид дугуйтай аялал хийж явахад нь зам дээр гризли баавгай гарч иржээ. Жуулчин эр баавгайтай юм ярьж тайвшруулах гэж оролдсон ч бүтлийг олсонгүй, баавгай түүн рүү дайран унагаж, гуянаас нь зуугаад замын хажуу руу чирч эхэлсэн байна. Колин Даулер дайралтын талаар "Би зуултыг нь тавиулах гэж байтал гарнаас хазаад авсан. Тэгэхээр нь халаасандаа хутагтай явснаа санаад хутгаа гарган баавгайн хүзүү рүү зоосон. Баавгай ч тэр даруй намайг орхиод зугтсан" гэжээ.

Шархадсан Даулер цамцныхаа ханцуйг хутгаараа таслан хөлдөө боолт хийж, дугуй руугаа мөлхөж хүрээд, арай хийж дугуйндаа суун долоон км зам туулан жуулчны отог орж чадсан байна. Тэнд түүнд анхны тусламж үзүүлээд нисдэг тэргээр Ванкувер дахь эмнэлэг рүү хүргэжээ.

Жуулчны отгийн тогооч нь Даулерын шархны талаар "Нуруунаас нь бөөр байдаг хэсгээс нь ястай стейкийн чинээний махыг тас хазаад авсан байсан. Ер нь харахаас ч аймаар том шарх олон байсан" гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Даулерт эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн тул амь насанд нь аюулгүй болсон. Харин түүн рүү дайрсан баавгайг байгаль хамгаалах албаны дөрвөн ажилтан мөрөөр мөшгөн олоод устгасан байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 34 минутын өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 48 минутын өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 58 минутын өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 4 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 4 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 5 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 5 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 5 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 6 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 22 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 22 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 22 цагийн өмнө