Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Эрэг гэх газар тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй/ нь архидан согтуурсан үедээ "Дэлгэрмөрөн" голын эрэг дээр амиа хорлохоор завдан ус руу орж урсжээ.
Энэ тухай дуудлага 2019.08.04-ний өдрийн 15:40 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, нэг завь, нэг автомашинтайгаар 6 км замыг туулж 15:46 цагт очиж, иргэн О-г "Дэлгэрмөрөн" голд урсаж байхад нь аварч, эсэн мэнд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна