Б.ТОДЗАЯА ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ХУРАЛД 2 ӨМГӨӨЛӨГЧ НЭМЖ АВЧЭЭ


Өнгөрсөн гуравдугаар сард Б.Тодзаяа гэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 4, 6 настай дагавар хөвгүүдээ зодож, тамласан хэрэг гарсан. Хүчирхийллийн улмаас дөрвөн настай хүү ухаангүй гурав хонож, есөн удаагийн хүнд хагалгаанд орсон юм.

Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт болж, хаалттай хорих ангид 10 жил ял эдлэх, гурван сая 160 мянган төгрөгийн хохирол барагдуулах шийхийн шийдвэр гарсан. Тэгвэл Б.Тодзаяа шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч нийслэлийн Давж заалдах шатны шүүхт хандсан бөгөөд уг хурал энэ сарын 1-ний өдөр болсон байна.

Давж заалдах шатны шүүх хуралд орохын өмнө ялтан Б.Тодзаяа хоёр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд, нийт гурван өмгөөлөгчтэй болсон байна. Харин яг давж заалдах шатны хуралд нэмж авсан хоёр өмгөөлөгчийн нэг нь ирээгүй бөгөөд хуучин өмгөөлөгч, нэг шинэ өмгөөлөгчийн хамт хуралд оролцсон байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.

Тодруулбал, Б.Тодзаяа нь хаалттай хорих ангид 10 жил ял эдлэх бөгөөд тэрбээр улсын Дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 28 минутын өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 2 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 3 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 18 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 18 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 18 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 20 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 20 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 21 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 21 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 21 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 21 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 22 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 23 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр