ЭМГЭНЭЛ: ААВ МААНЬ ЦЭРЭГ, ЭХ ОРНЫ ХҮҮ БАЙЛАА


СУНДУЙЖАВЫН БАТТУЛГА /1949-2019/

Бидний хайрт аав Сундуйжавын Баттулга нь 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Хань ижил, үр хүүхэд, ач зээдээ нөмөр нөөлөг болсон эрхэм хайртай хүнээ алдана гэдэг юутай их гарз, уй гашуу болдгийг үгээр хэлэхэд бэрх байна. Гэвч ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт аавынхаа араас харамсан гашуудах биш, харин түүний энэ насных нь туулж өнгөрүүлсэн, тэмцэж бүтээсэн амьдралын түүхийг дурсан санаж, ард түмэнтэйгээ хуваалцахыг хүсч байна.

Бидний аав 1949 онд Увс аймгийн Өндөрхангай сумын Жигжийн голын баруун тал Улаан толгойн өвөлжөөнд Сундуйжавын ууган хүү болж мэндэлсэн. Бага балчир насандаа эцэг эхийн хайр халамжинд өсч хүмүүжээд 1966 онд 10-н жилийн дунд сургууль, 1970 онд ЗХУ-ын Блогавенщенскийн Танкийн сургуулийг төгсөж, Дорноговь аймгийн Зүүнбаян суман дахь 138 дугаар ангийн галын бэлтгэлийн багшаар томилогдсон ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй.

1973 онд Ардын армийн 036-р ангийн штабын орлогчоор, 1975 онд ЗХУ-ын академид сонсогчоор, 1978 оноос 098-р ангийн Штабын даргаар, 1979 онд 169-р ангийн хорооны захирагчаар, 1982 онд 256-р ангийн штабын дарга, захирагчийн орлогчоор 1990 онд Батлан хамгаалахын сайдын 170-р тушаалаар ардын цэргийн 032-р ангийн цэргийн албаны шуурхай бүлгийн даргаар ажиллаж байгаад мөн сайдын тушаалаар 1993 онд Цэргийн их сургуулийн штабын даргаар томилогдон хамт олондоо үлгэр жишээ болон хөдөлмөрлөж байлаа. Аав маань 1997 онд сайдын 16-р тушаалаар ЦИС-ийн багшаар томилогдон ажиллаж байгаад 1997 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон учир хурандаа цолтойгоор цэргийн албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн юм. Насаараа эх орноо хамгаалах, батлан хамгаалах салбарт хүчин зүтгэсэн ааваараа үр хүүхдүүд, шавь нар нь эгнэгт бахархаж явдаг.

Аав минь томилогдсон анги, салбар, нэгтгэлийнхээ ажлыг цаг ямагт чадварлагаар удирдан зохион байгуулж, залуу хойч үедээ өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж сурган эх орондоо чадварлаг эрсийг бэлтгэж байсан аав маань орчин үеийн мото буудлагын хороог зохион байгуулж, цэл зулуу 28 насандаа тусгай батальоны штабын даргаар томилогдож, 1987 онд "Зоргол-87" хэмээх хээрийн сургуулийг гурван үе шаттайгаар явуулж зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.

Аавын минь Батлан хамгаалах салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр засаг үнэлж "Алтангадас" одон, "Цэргийн хүндэт" медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан юм.

Бидний аав Монгол цэргийн уламжлалаа дээдэлдэг, цэргийн хэргийн өндөр боловсролтой, шулуун шударга, зарчимч, эх оронч, алсын хараатай, аливаад нягт нямбай, ажилсаг хичээнгүй, хөдөлмөрч, хүнэлэг сайхан сэтгэлтэй, энэрэнгүй нэгэн байлаа. Түмэндээ нэртэй олондоо хүндтэй явсан аавын минь ухаарал, урам хайрласан үг, халуун дулаан инээмсэглэл, зааж сургасан бүхэн, гэгээн дүр төрх тань сэтгэлд зүрхэнд минь үүрд мөнх хоногшин үлдэх болноо.

Хайрт хань, халамжит аав, буянтай буурал өвөө, ах дүү, найз нөхдийнхөө нөмөр нөөлөг, өмөг түшиг, тулгуур болсон аав минь тэнгэрийн орондоо амар амгалан морилдоо. Үр хүүхэд бидэндээ эргэж төрөөрэй хайрт аав минь. Ум ма ни бад ми хум


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 29 минутын өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 43 минутын өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 53 минутын өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 4 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 4 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 4 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 5 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 5 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 6 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 22 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 22 цагийн өмнө