ГАЗРЫН ТЕННИСНИЙ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ

Н.Мижидмаа
2019/08/07

"Forbes" сэтгүүл 2019 оны хамгийн өндөр цалинтай эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг Америкийн теннисчин Серена Уильямс тэргүүлсэн байна. Тэрээр янз бүрийн тэмцээн уралдаанаас 4,2 сая доллар хожсон бол реклам сурталчилгаанаас 25 сая доллар авснаар нийт 29,2 сая долларын цалинтай байсан. Хоёрдугаар байранд Японы теннисчин Наоми Осака орсон. Тэрээр тэмцээнээс 8,3 саяыг, реклам сурталчилгаанаас 16 саяыг олсон. Гуравдугаарт жагссан теннисчин Анжелика Кербер нь тэмцээнээс 5,3 саяыг сурталчилгаанаас 6,5 саяыг олжээ.

Ер нь энэ жилийн жагсаалтын эхний арван байрыг дан газрын теннисний тамирчид эзэлсэн байна. Монголд бөхийн спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид хамгийн өндөр цалин хөлстэй байдаг бол дэлхийн хэмжээнд газрын теннисний тамирчид хамгийн баян байдаг юм байна.

1. Серена Уильямс, теннис – $ 29,2 сая (шагнал – 4,2, сурталчилгаа– 25)

2. Наоми Осака, теннис – 24,3 сая (шагнал – 8,3, сурталчилгаа– 16)

3. Анжелика Кербер, теннис – 11,8 сая (шагнал – 5,3, сурталчилгаа– 6,5)

4. Симона Халеп, теннис – 10,2 сая (шагнал – 6,2, сурталчилгаа– 4)

5. Слоан Стивенс, теннис – 9,6 сая (шагнал – 4,1, сурталчилгаа– 5,5)

6. Каролина Возняцки, теннис – 7,5 сая (шагнал – 3,5, сурталчилгаа– 4)

7. Мария Шарапова, теннис – 7 сая (шагнал – 1, сурталчилгаа– 6)

8. Каролина Плишкова, теннис – 6,3 сая (шагнал – 4,6, сурталчилгаа– 1,7)

9. Элина Свитолина, теннис – 6,1 сая (шагнал – 4,6, сурталчилгаа– 1,5)

10-11. Винус Уильямс, теннис – 5,9 сая (шагнал – 0,9, сурталчилгаа– 5)

10-11. Гарбинье Мугуруса, теннис – 5,9 сая (шагнал – 2,4, сурталчилгаа– 3,5)

12. АлексМорган, хөлбөмбөг – 5,8 сая (шагнал – 0,25, сурталчилгаа– 5,5)

13-14. Мэдисон Кис, теннис – 5,5 сая (шагнал – 2,5, сурталчилгаа– 3)

13-14. Пурсала Синдху, бадминтон – 5,5 сая (шагнал – 0,5, сурталчилгаа– 5)

15. Ария Жутанугарн, гольф – 5,3 сая (шагнал – 3,3, сурталчилгаа– 2)


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 11 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 11 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 12 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 13 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 14 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 14 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 14 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 14 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 15 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 15 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 16 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 16 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 18 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 19 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 19 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 19 цагийн өмнө