Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт дөрвөн иргэн зугаалж явсан бөгөөд Хан-Уул дүүргийн харъяат 43 настай эрэгтэй Б нь наймдугаар сарын 03-ны өдөр харамсалтайгаар голд живжээ. ослын дуудлага мэдээлэл тус өдрийн 14 цаг 40 минутад ирсэн бөгөөд осолдсон иргэнийг тав хоногийн дараа буюу наймдугаар сарын 08-ны өдөр /живсэн газраас 38 км-ийн цаанаас/ олж цогцосыг гаргажээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т "Хэрлэн" гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсэн.
Иргэдийг гол, устай ойр газраар амарч зугаалахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна