Америкийн Умард Каролина мужийн Литлтон хотод амьдардаг Стэнли Мэнли гэгч сугалааны тасалбарыг харалгүйгээр бөглөөд 160 мянган доллар хожсон тухай "UPI" мэдээлсэн байна.
Стэнли нь сэтгүүлчдэд ярихдаа "Би совин татаад байна, сугалаа авна гэж эхнэртээ өмнөх орой нь хэлээд байсан юм. Тэгээд маргааш нь сугалааны тасалбар худалдаж аваад бөглөхдөө нүдээ аньж байгаад тоонуудыг мэдрэмжээ даган харанхуй бөглөөд явуулсан" гэжээ.
Хоёр өдрийн дараа" Cash 5" сугалааны тохирол явагдахад харалгүй бөглөсөн тасалбар нь 160,6 мянган доллар хожсон болохыг олж мэджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна