Б.ЧОЙЖИЛСҮРЭН: БИ МАТРЫН НУЛИМС УНАГАХГҮЙ, БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ГАР ДЭЭРЭЭ АВААД ХЭРХЭХЭЭ ШИЙДНЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/14

"Саудгоби коал транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тус компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд олборлолт явуулахын тулд 130 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Цаашид ЗГ-аас уул уурхайн салбарын бүх лиценз олголтыг эргэж харахаар болжээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын байр суурийг хүргэе.

- Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, буй "Сауд гоби коэл транс"-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Би компаниа олон нийтээс нуугаагүй. Энэ талаар нэлээд тайлбар хийчихсэн. Би 2010 онд долоо дахь жил дээрээ явж байсан лицензийг худалдаж авсан нь үнэн. Гэхдээ 2016 онд түүнийгээ шилжүүлж зарсан. Түүнээс хойш надаас шилжүүлж авсан залуучууд ашиглах гэж оролдож байгаад ингээд бүтэлгүйтчихлээ.

- Хохирлын хэмжээгээ гаргасан уу. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол амсаад байна вэ?

- Надаас шилжиж байх үед энэ компани 57-58 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Шилжүүлж авсаныхаа дараа 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр тэр хэмжээний хохирол амссан гэж хэлж болно.

- Зарим сайд нар энэ уурхай анхнаасаа хууль бусаар явж ирсэн учраас нөхөн олговор олгохгүй гэж ярьж байна. Та нарын хувьд энэ мөнгөө төрөөс нэхэмжлэх үү?

- Сүүлийн өдрүүдэд энэ талаар янз бүрийн шийдвэрүүд их л гарлаа. Эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийг нь бичгээр буюу албан маягаар олж авъя. Дараагаар нь шилжүүлж авсан залуучуудтай уулзаж, цаашид хэрхэнээ шийднэ. Ер нь Монгол улс хуультай. Энэ хуулиа л дагах байх гэж найдаж байна. Биелэх эсэхийг нь мэдэхгүй юм. Сүүлдээ бүр эргэлзэж байна шүү дээ.

- Танай компани үнэхээр Засгийн газрын яриад байгаа шиг хэд хэдэн хууль зөрчсөн юм уу. Тусгай зөвшөөрлийг авахдаа хүртэл хууль зөрчсөн асуудал байгаа юмуу?

- Худал зүйлийг хэд давтахаар үнэн болдог гэдэг билээ. Тэр л болж байх шиг . Одоо энд олон зүйл нуршаад яахав. Тусгай зөвшөөрлийг нь яаж авснаас эхлээд өнөөг хүртэл хэрхэн ажилласан талаараа эмхэлж байгаад харуулъя.

- Энэ уурхайг цаашид өөр улстөрчид ажиллуулж магадгүй, учир нь энэ бол баялагийн тулаан байсан гэж зарим хүмүүс ярьж байна. Энэ хэр ортой вэ?

- Цаашид өөр улстөрч авч ажиллуулна гэдэг юу л бол. Яагаад гэвэл энэ уурхайд миний нэр холбогдсоноороо эрсдэлд орчихож байгаа юм. Хэрвээ миний оронд гадаадын нэг компани эсвэл улс төрд байгаагүй хүн байсан бол асуудал иймдээ тултал босохгүй л байсан байх. Гол асуудал нь надад байгаа юм.

- Тэгэхээр улстөржүүлж байна гэж харж байна уу?

- Үйл явцыг харахад ойлгомжтой байгаа биздээ. Миний хувьд 2016 онд энэ компаниа зарсан. Гэхдээ надтай холбогдсоноороо тэр залуучууд монголын бизнесийн түүхэнд улс төрөөс шалтгаалж хэлмэгдсэн хамгийн том хэлмэгдэгчид болчихлоо.

- "Сауд гоби коэл транс" ХХК-ний тавин хувь нь Худалдаа хөгжлийн банкных гэдэг мэдээлэл байдаг. Энэ тал дээр тайлбар өгөөч?

- Энэ талаар бичиг баримтаа харж байгаад ярьсан дээр байх. Ер нь бол 100 хувь миний мэдэлд байсан юм.

- Ер нь ийм зүйл болно гэж таамаглаж байв уу. Ерөнхий сайд хүртэл яасан их ханаж цаддаггүй шунал вэ гэж ярьлаа шүү дээ?

- Би хөрөнгө оруулалтыг хамгаалдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж. Сүүлийн үед шуналын тухай хөндлөө. Бизнес хийж байгаа хүнд дараагийн бизнесийг өргөжүүлэх хүсэл байдаг. Миний үүсгэн байгуулсан “Хурд" компани зуны улиралд гурван мянга ажлын байр бий болгож, сард 6 орчим тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргадаг. Гурван сарын хугацаанд 18 тэрбум төгрөгөөс илүү зардал гаргадаг. Цалингаас гадна урсгал зардал гэж юм байна. Аливаа нэг компани ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд 3,4 сарын хугацаанд гаргаж буй зардлаа даадаг болох хуримтлалтай болохын төлөө ажилладаг. Бизнес хийж байгаа хүн ийм л эргэж буцаж болохгүй тойрогт орчихдог. Үүнийг бизнесийнхэн мөнгөний төлөө явж байна гэж ярьдаг. Улстөрчид ч ялгаагүй албан тушаалын төлөө тэмцэлддэг шүү дээ. Үүнийг улстөрчийн шунал гэх үү, амбиц гэх үү...

- Ер нь ийм зүйл болно гэж таамаглаж байв уу. Ерөнхий сайд хүртэл яасан их ханаж цаддаггүй шунал вэ гэж ярьлаа шүү дээ?

- Нотлогдоогүй зүйл энд ярьмааргүй байна.

- Гэхдээ та бол улстөрд байгаа цөөн бизнесмэнүүдийн нэг. Яг иймэрхүү байдлаар төр хувийн хэвшил рүүгээ халдаад байх юмуу. Засгийн эрх барьж байгаа намын ерөнхий бодлого энэ асуудлыг зангидах ёстой юм биш үү?

- Би бол хохирогчдын нэг. Матрын нулимс унагаад өөрийнхөө талаар ярьмааргүй байна. Олон нийт үүнд дүгнэлт хийнэ биз.

- - Тост тосон бумбын нуруунд танайхаас гадна олон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл яагаад ганцхан танайхыг онцлоод байгаа юм бол?

- Харин үүнд л гайхаад байна. Өмнө нь 9 уурхай байсан. “Сауд гоби коэл транс" ХХК 10 дахь нь. Одоо таван уурхай нээхээр хүсэлтээ өгчихсөн байгаа билээ. Гэхдээ би эдгээр компаниудтай барьцахгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 15 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 15 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 15 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 17 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 17 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 17 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 17 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 18 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 18 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 18 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 20 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 22 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 22 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 22 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 22 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 23 цагийн өмнө