Б.БАТ-ЭРДЭНЭ: БИ Э.ОЮУНБОЛДЫГ АРХИ УУЧИХ ВИЙ Л ГЭЖ САНАА ЗОВДОГ, ХАРИН ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/15

Улсын баяр наадамд аварга болсон Э.Оюунболдыг допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар МҮБХ-ноос мэдээлсэн. Улсын аварга Э.Оюунболдыг багш Б.Бат-эрдэнэ аваргатай хамт БНСУ-д цус цэвэршүүлэх эмчилгээнд орж байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой Б.Бат-Эрдэнэ аваргатай утсаар холбогдож мэдээлэл авлаа.

Энэ жилийн наадмын түрүү Э.Оюунболдоос сэргээш илэрсэн гэх мэдээллийг МҮБХ-ноос хийлээ. Э.Оюунболд аварга өөрөө мэдэгдэл хийхгүй байгаад байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Миний бие өвдөөд дотрын асуудалтай байна. Маргааш би хот руу орохыг бодоод байна.

Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн нь үнэн юм уу?

-Би мэдэхгүй,наад нөхрийг чинь гайхаад л бодоод сууж байна. Жишээлбэл наадах чинь зургаа давж байхдаа ч допингийн шинжилгээнд орж л байсан.Допингийн шинжилгээг 2001,2002 оноос хойш авсан биздээ. Үндэсний их баяр наадамд Э.Оюунболд яах учраа олдоггүй тийм хүн биш. Бид бүгд мэднэ шүү дээ. Допинг хэрэглэсэн гэхээр миний санаанд ер багтахгүй байгаа. Наад нөхрийг чинь архи зохиод байна л гэдэг. Өдөр бүр ажилтай хүн чинь уулзах биш, утсаар л холбоотой байдаг. Архи дарс ууж байгаа юм биш биз гэх мэтчилэнгээр ярьдаг. Намайг хүмүүс утсаа салгаад алга болчихлоо гээд л байгаа. Би хөдөө сүлжээ барихгүй газар хэд хонолоо шүү дээ.

Та Э.Оюунболд аваргатай уулзсан уу?

-Бид хоёр Хэнтий аймгийн Өмнөдэлгэрт Жонан Ханчэн гэгээнтэнг залрахад уулзсан.

Та хоёрыг уулзах үед допингийн шинжилгээний хариу гарчихсан байсан шүү дээ? Шинжилгээний хариуны талаар юу гэж хэлсэн юм бэ?

-Тухайн үед наад асуудал чинь ерөөсөө яригдаагүй. Наад асуудлын чинь талаар Э.Оюунболдтой ерөөсөө хөндөж ярьж байгаагүй.

Одоо Э.Оюунболд аварга хаана байгаа вэ?

-Мэдэхгүй, таг алга байна. Би тэр наадмаас хойш ямар сайндаа санаа зовоод чи хаана байна? архи зохиод яваад байна уу гэж хааяа мессежээр асуудаг. Өөр зүйл байхгүй. Хуучин бол МҮБХ-ны тэргүүн, бөхийн салбар комисс мэддэг байсан бол сүүлийн хоёр жил МҮБХ шүүхэд маргаантай байгаа учраас ерөөсөө хүн орохгүй байгаа шүү дээ.

Та шавьдаа итгэж байна уу?

-Тал бүрээс нь бодож үзэхэд би наад нөхрийг чинь архи зохиод явчих вий л гэж их санаа зовдог. Өөр зүйлд огт санаа зовдоггүй шүү дээ.

Уучлаарай, ийм мэдээлэл гарсанд та харамсаж байна уу?

-Харамсалтай байлгүй яахав дээ.Ямар учиртай юу болоод байдаг юм. Жил болгон л ийм асуудлууд гарах юм. Ямар улсууд оролцоод юу болгоод байдаг юм. Мэдэхгүй байна.

Та Хэнтий аймагт байгаа юм уу?

-Тийм ээ, Би Хэнтий аймагт байна. Манай Өмнөдэлгэрт буурал ээжийн ууж байсан рашаан байдаг юм.

Сэргээшийн асуудал гарснаас хойш та Э.Оюунболд аваргатай холбоо бариагүй юм байна, тийм үү?

-Бариагүй, Өмнөдэлгэрт нэг үйл ажиллагаанд оролцоод л таг чиг байна.

Та өөрийнхөө твиттер хуудсанд Өмнөдэлгэрт хамт байна гэж жиргэсэн байсан шүү дээ.Тэгэхэд аваргын сэтгэл санаа ямархуу байсан бэ?

-Өө мэдэхгүй, бид хоёр чинь хийдэд хамт байсан. Түрүүний хэлсэнчлэн би архи уучих вий л гэж санаа зовдог. Тэрнээс биш допинг хэрэглэсэн гэж бодохгүй байна.

Та шинжилгээний хариуг эцсийн байдлаар гартал хүлээж байя гэсэн байр суурьтай байгаа юм байна, тийм үү?

Одоо тэгээд ном журмынх нь дагуу юу болдог юм. Баяр наадмын тавын даваа эхэлсэн хойно наадамд очдог. Энэ жил долоогийн даваа эхэлж байхад би очсон шүү дээ.

За, та сайхан амраад ирээрэй.Баярлалаа

-Баярлалаа




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 27 минутын өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 37 минутын өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 1 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 3 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 4 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 4 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 5 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 5 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 5 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 21 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 22 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 22 цагийн өмнө