Сүүлийн үед Өмнөд Солонгосын эдийн засаг нь Японтой хийж байгаа худалдааны дайн, Америк ба Хятадын худалдааны дайн зэрэг асуудлаас үүдсэн багагүй бэрхшээлтэй тулгараад байгаа. Энэ байдал нь өмнөд солонгосчуудын амьдралын түвшинд нөлөөлж эхэлсэн тухай "Чосон Ильбо" сонин Статистикийн албаны мэдээг иш татан мэдээлсэн байна.
2019 оны эхний улирлын дүнгээр Өмнөд Солонгосын иргэдийн 58,5 хувь нь дундаж давхаргад багтах орлоготой байсан нь 2006 оноос хойш ажиглагдаж байгаа хамгийн доогуур үзүүлэлт юм. Харьцуулахад 2015 онд дундаж давхаргад багтах иргэдийн эзлэх хувь 64,8 хувь байсан аж.
Мөн 2019 оны эхний улиралд дундаж орлогын талаас бага орлоготой ядуу хүмүүсийн эзлэх хувьд 15,8 хувь байснаа өсч 18,1 хувь болжээ. Ингээд зогсохгүй дундаж орлогоос 1,5 дахин өдөр орлоготой баян иргэдийн эзлэх хувь 3 хувиа өсч 23,4 хувь болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна