​ХОЁР САВТАЙ ЭМЭГТЭЙ ХОЁР САРЫН ЗАЙТАЙ ТӨРСӨН БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/19

Казахстаны Уральск хотод амьдардаг Лилия Коновалова гэдэг бүсгүй хоёр сарын зайтай хоёр хүүхэд төрүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг "РИА Новости" агентлаг уламжилсан байна.Казахстан улсын эрүүл мэндийн яамны "Facebook" хуудсанд "Уральск хотын эх хүүхдийн төвд хосгүй тохиолдолд гарлаа. 29 настай Лилия Коновальцева хоёр сарын зайтай хоёр хүүхэд төрүүллээ. Лилиягийн охин нь 25 долоо хоногтойдоо гарсан бол хоёр сар ба 16 хоногийн дараа хүсэн хүлээсэн хүү нь мэндэллээ" гэж өгүүлсэн байна.Коновалова нь тун ховор тохиолддог давхар савтай тул ийм зүйл болсон гэдгийг Казахстаны Эрүүл мэндийн яам тайлбарлажээ.Статистик мэдээнээс үзвэл ийм тохиолдолд эрүүл, хэвийн бойжилттой хүүхэд төрнө гэсэн магадлал нь 50 саяд 1 байдаг аж. Гэхдээ эх хүүхдийн төвийн мэргэжилтнүүдийн ур чадварын ачаар ээж ба ихрүүдийн биеийн байдал сайн байгаа аж. 25 долоо хоногтойдоо төрсөн охин 850 грамм жинтэй, 42 см байсан бол хоёр сарын дараа гарсан эрэгтэй дүү нь 2,9 кг жинтэй, 50 см байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 1 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 1 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 6 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО Өчигдөр