Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, 2018 оны 11-р сард Орхон аймгаас 19 настай Б.Алтантулга цэргийн албанд татагдан, тус ангид хуваарилагдан очоод байжээ.
Уг хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас "гадны нөлөөгүй" хэмээн тайлбарласан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ хэргийн шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт уг хэргийг шийдвэрлэх юм.
Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019.08.14-ний өдөр тус шүүхэд болж гэм буруугийн шүүх хуралдааны тов зарлагдсан. Тодруулбал, 2019.08.28-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Э, В, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна