Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ МАН өнөөдөр 11 цагт тодруулна. Тусгаар тогтнолын ордонд болох Бага хурал нь 300 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй. Хурлын үеэр иргэд сонгогчид болон намын идэвхитэй гишүүдийн санал бодлыг сонссон судалгааг танилцуулах гэнэ. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн сүүлийн хэдэн долоо хоногийн турш орон нутагт ажиллаж иргэдийн санаа бодлыг шууд сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнийг таван бүсээр хуваан зохион байгуулжээ. Энэ үеэр 1700 гаруй намын анхан шатны гишүүдээс МАН-аас хэн нэр дэвшвэл зохих талаар саналыг сонссон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна