ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ПРОГРАММ ХАНГАМЖ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ


Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий "Аюулгүй хот" төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

Тус цагдаагийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эргүүл", "Телекамер", "Гэмт хэргийн хяналтын цогц систем" дэд хөтөлбөрүүдийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 62 дугаар тогтоолоор батлууллаа.

Гэмт хэргийн статистик мэдээллээс харахад 2016 онд улсын хэмжээнд 27 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 65.9 хувь буюу 17909 гэмт хэрэг нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Нийслэл хот сая гаруй хүн амтай том хот болж байгаа тул гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, камерын хяналтыг өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор "Эргүүл" дэд хөтөлбөр,

Нийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах зорилгоор "Телекамер",

Гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулахад зорилгоор "Гэмт хэргийн хяналтын цогц систем" дэд хөтөлбөрүүдийг батлуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн үр дүн:

  1. Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг "Гэмт хэргийн цахим зураглал"-аар үнэлж дүгнэн, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, камержуулна.
  1. Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, иргэдээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ажиллагаа сайжирна.
  2. Телекамерын хяналтын удирдлагын төвтэй болж, телехяналтын камерын хэвийн үйл ажиллагаа хангагдана.
  3. Нутгийн захиргааны байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэж, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн дагуу шуурхай очих нөхцөл бүрдэнэ.
  4. Эргүүлийн алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирч, албаны шуурхай байдал хангагдан ажлын бүтээмж дээшилж, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилнэ хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 2 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 2 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 2 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 4 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 4 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 4 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 5 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 5 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 5 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 6 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 7 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 9 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 9 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 10 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 10 цагийн өмнө