Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил удааширсан нь ажлын байрны тоо ихээхэн хэмжээгээр буурч, ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн гэж Дэлхийн банк үзэж байна.
Гэхдээ 2010-2014 оны эдийн засгийн огцом тэлэлтийн үед ч ажилгүйдлийн хувь харьцангуй өндөр байсан бөгөөд 7 хувиас доош буугаагүй байдаг. Ихэвчлэн бага ур чадвар шаардсан хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр байдаг албан бус хөдөлмөр эрхлэлт их хэвээр байна гэж буй юм.
Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл нь ялангуяа нийгмийн тодорхой эмзэг бүлгийнхний дунд түгээмэл байгааг судалгаа харуулж байгаа юм. Тиймээс ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд болон ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарах чиглэлтэй 25 сая ам.долларын төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлэх юм байна.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна