Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна