Төсөл гацаагчид 12 жил хоригдох буюу гацаасан төслийнхөө өртгийг төлөх торгуульд унадаг болно

O.Аззаяа
2022/08/10

Сүүлийн жилүүдэд манайд маш их дэлгэрсэн үзэгдэл бол тэмцэгч гэх хэсэг хүмүүс. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг байгуулна гэж заасан улс тул иргэд идэвхтэй, нийгмийн оролцоо сайтай байж, болохгүй бүтэхгүй зүйлийг шүүмжлэх нь уг нь зөв. Харамсалтай нь нөгөөх тэмцэгч гэгдэгчид маань гэнэт мөнгөжиж, улс төржиж, бүр эрх мэдэлд хүртэл хүрсэн нь бий. Товчхондоо бол тэмцэгчид гэдэг үгийг шантаажчид гэж ойлгоход буруудахааргүй болтлоо гажуудсан нь нууц биш. 

Уул уурхайн төсөл эсэргүүцэгчид гэхэд л өөрсдөө нинжа нар байх буюу эсвэл тухайн сумын удирдлагуудын их хэмжээний мөнгө шантаажлах сонирхлоос үүдэлтэй байх нь элбэг. Энэ их захгүй дураараа дургилт хэрээс хэтэрч, бүр нэг багийн засаг дарга нь хүртэл Засгийн Газрынхаа бодлогын эсрэг авирладаг болтлоо дампуурсан.
 

Харин Засгийн Газар, Засгийн газрын тэргүүн-Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ эх захгүй байдлыг цэгцлэхээр ажиллаж эхэллээ.

 
Тодруулбал Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ер нь стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж буй. Уг ажлын хэсэг эдийн засаг, бизнесийн төсөл гацаагчдын эсрэг нэхэмжлэлийг идэвхтэй гарган, хариуцлага тооцохоор хэдийн ажиллаж эхэлсэн байна.
 

Ер нь цаашид аливаа томоохон төслийг гацаасан иргэд, албан тушаалтан ямар хариуцлага хүлээдэг болох юм бэ? гэдгийг товчхон тайлбарлая.

 
Нэгдүгээрт, тэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болно. Тодруулбал уг хуулийн 9.6 дугаар зүйл дэхь Хорлон сүйтгэх гэсэн зүйлчлэл нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх ялтай юм байна.
 
Хоёрдугаарт, Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ. 
Иргэний хуулийн 510.1.-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө." гэж заажээ.
 
Жишээ татья. Нэгэн аймагт уул уурхайн төсөл эхлэхээр болжээ. Гэтэл тухайн орон нутгийн удирдлага нь иргэдтэй хамсаж ч юм уу? уг төслийг гацааж, удаавал тухайн компани өөрийн алдагдаж буй боломжийн өртгөө тооцоод, иргэний хэргийн журмаар гомдол гаргах боломжтой болно гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг төслийн олох боломжтой байсан олон сая төгрөгийг тухайн орон нутгийн удирдлага ба иргэд төлөхөөр болох нь. Ингээд зогсохгүй давхар эрүүгийн хариуцлага хүлээж, 5-12 жил хоригдох ял авна.
Ийм өөрчлөлт явагдаж буйг зарим иргэд, хөдөлмөрчдөд сайн мэдээлж, ойлгуулахгүй бол хэн нэгний хатгаас, түлхээсээр ч юм уу?  уул уурхайн төслийг эсэргүүцсэн жагсаалд оролцоод л их хэмжээний торгуульд унаж, тэр бүү хэл эрүүгийн хуулиар ял сонсож, шоронд орох  хариуцлага хүлээж болзошгүй болсон байна.


6
angry
1
care
3
haha
23
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 6 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 10 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 11 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 13 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 13 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 13 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 13 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 14 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 14 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр