НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна

Ц.Цэрэнбадам
4 цагийн өмнө

2025 оны 7 дугаар сарын 7–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн IV хурал” болон “Хуурай бүс нутгийн зуны сургалт”-ын арга хэмжээг зохион байгуулж байна.

 Хуралдаан, сургалтын гол зорилго нь хуурай бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог шинэчлэх, тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэргийг агро-силво-пастораль буюу ойн, бэлчээрийн, мал аж ахуйн нэгдмэл арга зүйгээр уялдуулан хөгжүүлэхэд оршино. Мөн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын болон салбар хоорондын түншлэлүүдийн ач холбогдлын талаар хэлэлцэж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ын Ойн Комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид, Бүс нутгийн болон олон улсын байгууллагын мэргэжилтэн, судлаачид, бодлого боловсруулагч зэрэг 15 орны 50 гаруй төлөөлөгчид биечлэн оролцож байна. Хурлыг онлайн хэлбэрээр давхар зохион байгуулж, олон улсад болж буй нөхцөл байдлаас шалтгаалан биеэр оролцох боломжгүй гишүүн орнуудын төлөөлөл болон бусад орны 30 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хуурай бүс нутгийн нөхцөл байдал, тэнд амьдарч буй олон сая хүний амьжиргаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай чухал цаг үед амьдарч байна.
Монгол орны байгалийн нөхцөл нь уудам тал нутаг, бэлчээр, ойн экосистемээр тодорхойлогддог. Манай улсын газар нутгийн 76 хувь, цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа өнөөгийн нөхцөлд тус ажлын хэсгийн авч хэлэлцэж буй resilient land use буюу тэсвэртэй, тогтвортой газар ашиглалт, ой-бэлчээрийн нэгдсэн систем, орлого, амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгохыг зорьж буй нь манай орны тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна.

Монгол Улс дэлхийн хэмжээнд явуулж буй эдгээр хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Үүнд:
• Ойн нөхөн сэргээлт, газрын доройтлыг бууруулах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн;
• Олон улсын Бэлчээр, Нүүдэлчдийн жил (IYRP)-ийн хүрээнд тогтвортой бэлчээрийн бодлогыг дэмжих санаачилга;
• Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн үүргийг онцолж, 2025 оныг “Хөдөө аж ахуйн эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бодлого;
• 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг хамгаалалтад хамруулах зорилт – дэлхийн байгаль хамгааллын зорилтуудтай уялдсан амлалт юм.

Энэхүү хуралдаан нь FAO-ны Хуурай бүс нутгийн санаачилга-ын дор ирээдүйн бүс нутгийн болон дэлхийн хамтын ажиллагааны суурийг тавьж буй онцлогтой. Түүнчлэн энэ хуралдаан нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэлийн нэг чухал үе шат болж байна. Ирэх оны COP17 бага хурлыг зохион байгуулах Монгол Улс энэхүү уулзалтыг хуурай бүс нутгийг сэргээх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хүчтэй, хүртээмжтэй, хэрэгжилтэд чиглэсэн COP зохион байгуулах үндэс суурь гэж үзэж байна. Мөн хуурай бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог интеграцчилсан, ландшафтын түвшинд шинэчлэх, сэргээхэд чиглэсэн бидний хамтын хүчин чармайлтын нэг чухал алхам юм. Энэ нь агро-ойжуулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх чухал боломжийг олгож, бодитой үр дүнд хүрэхийн тулд төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлагатай бий. Энэ удаагийн хуралдааныг тохиолдуулан амжилттай хэрэгжиж буй хуурай бүс нутгийн ойн болон ландшафтын төслүүдийн туршлага, сургамжийг харилцан солилцож, олон талын үр дүнтэй түншлэлийг өргөжүүлж, шийдэлд чиглэсэн бодит ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

UN FAO’s 4th session of the Committee on Forestry Working group on “Dryland Forests and Agrosilvopastoral systems" being held in Ulaanbaatar, Mongolia

From July 7th to 10th in 2025, the Office of the President of Mongolia, Ministry of Environment and Climate Change, the UN Food and Agriculture Organization (FAO), and the National Forest Agency of Mongolia, are organizing the Committee on Forestry Working group on “Dryland Forest and Agrosilvopastoral systems" and "3rd Dryland School", Ulaanbaatar, Mongolia.

The main goal of the session is to reform the food and agricultural systems in dry regions, promote sustainable management, restoration, and adaptability to climate change, by developing an integrated approach that combines agro-silvo-pastoral or forestry, grazing, and livestock practices.
Additionally, discussions are ongoing regarding the interconnections between agriculture and forestry, regional cooperation, and the importance of international and cross-sectoral partnerships.

At this event, representatives from more than 50 participants from 15 countries, including member countries of the UN FAO Committee on Forests, regional and international organization experts, researchers, and policymakers, will be present in person.
The session will also be held online, and due to the circumstances occurring internationally, representatives from member countries that cannot attend in person and more than 30 representatives from other countries are participating.

We are living in a critical time that requires special attention to the conditions of dry regions and the livelihoods of millions of people living there. The natural conditions of Mongolia are characterized by vast steppe lands, pastures, and forest ecosystems. In the current situation where 76% of our country's territory is affected by desertification and land degradation, the working group focusing on resilient land use, sustainable land management, a unified forest-pasture system, and the creation of sustainable income and livelihood sources closely aligns with our country's priorities.

Mongolia is actively contributing to these global efforts, including:
• The “Billion Trees” national movement to restore forests and reduce land degradation
• The initiative to support sustainable pastoral policies within the framework of the International Year of Rangelands and Pastoralists (IYRP)
• The policy to highlight the role of women in agriculture, declaring 2025 as the “Year of Women in Agriculture”
• The goal of bringing 30 percent of the world’s land under protection by 2030 commitment aligned with global conservation goals.
This session is a milestone in the preparation of the 17th Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) to be hosted by Mongolia in 2026. Mongolia, which will host COP17 next year, sees this session as a foundation for a strong, inclusive and implementation-oriented COP that aims to restore drylands and increase local participation.

The session is an important step in our collective efforts to transform and restore food and agricultural systems in drylands in an integrated, landscape-scale manner. It provides an important opportunity to scale up agro-forestry, rangeland restoration, and ecosystem-based adaptation measures.
To achieve comprehensive results, it is necessary to increase interdisciplinary coordination based on cooperation between government, academia, civil society, and local communities. On the occasion of this meeting, we aim to exchange experiences and lessons learned from successful dryland forest and landscape projects, expand effective multi faceted partnerships, and implement practical solutions.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Батын Батбаатар
Food and Agriculture Organization of the United Nations (FAO)
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
GIZ Mongolia


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 4 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 5 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 5 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 6 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр