МИК "Ногоон орон сууцны хөгжил ба санхүүжилт" Азийн чуулганд оролцож байна


Монголын Ипотекийн Корпораци (МИК) нь орон сууцны санхүүжилтийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг Монгол Улсад хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг мэргэжлийн байгууллага билээ.

Эдгээр зорилгын хүрээнд МИК нь бүс нутаг болон дэлхийн улс орнууд дахь ижил  төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэжлийн холбоонд гишүүнээр элсэж,  хамтран ажиллан туршлага солилцдог. Энэ удаад Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-ны гишүүн байгууллагуудын ээлжит уулзалт Малайз Улсын Куала Лумпур хотноо 2022 оны 9 дүгээр сарын 21-23-ний өдрүүдэд болж, хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал “Ногоон орон сууцны хөгжил ба санхүүжилт” сэдэвт Азийн чуулганыг Малайз улсын Сангийн яам, Малайз улсын Үндэсний Моргейжийн Корпораци хамтран зохион байгуулж байна. Тус чуулганд Ази тивийн өнцөг бүрээс ирсэн орон сууцны санхүүжилт, тогтвортой хөгжлийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид хуран чуулж, тогтвортой ногоон орон сууц, ногоон санхүүжилтийн хөгжлийн шинэ хандлага,  тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан тогтвортой, хямд орон сууцыг санхүүжүүлэх зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцлаа.  

Мөн Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-ны гишүүн байгууллагуудын  ээлжит уулзалтад  “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцож, Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийн хөгжил, цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, орон сууц санхүүжилтийн тогтолцоонд гарч буй өөрчлөлт, зах зээлийн мэдээлэл зэрэг асуудлаар илтгэл танилцуулж, бүс нутгийн зорилго нэгт байгууллагуудтай туршлага хуваалцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 37 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 56 минутын өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 17 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр