Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана

Ц.Цэрэнбадам
2025/07/02

Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. 

Ингэснээр Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагнал болон батламжийг гардуулахаар болжээ. 

Тус шагналын журам нь, 

"Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам"-ыг 2022 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ баталж байжээ. Энэ журмын хавсралтад, 

2.1.Өөрийн үйл ажиллагаа, хүчин чармайлтаараа Монгол Улсыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан, Монгол үндэстний үнэт зүйл, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн, баг, хамтлагийг төрийн болон төрийн бус  холбогдох мэргэжлийн байгууллага хамтран шагналд нэр дэвшүүлнэ.

Шагнал олгох, 

4.1.Шагналын хэмжээ иргэнд 200.0 (хоёр зуун) сая төгрөг, баг, хамтлагт 500.0 (таван зуун) сая төгрөг байна. 4.2.Шагналыг Засгийн газрын шийдвэрт үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар олгоно. 4.3.Шагнал олгох арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

Мөн үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлиг бий.

Тухайлбал,

  • Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийг олгодог байна.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19