Д.Номин-Эрдэнэ: Анх төрөх гээд өвдөлт өгсөн дүүг маань эмч нь юун сүртэй юм, ингэж л өвддөг гэж загнаж байлгасаар, хүүхэд нь эндчихсэн

Н.Мижидмаа
2022/10/06

 Анхны төрлтөөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт хэвтсэн 24 настай эмэгтэй найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс “сүртэй юм, угаасаа өвддөг” гэх мэтээр загнасаар төрж чадалгүй хүүхдийнх нь зүрхний цохилт зогсож, эндсэн харамсалтай хэрэг энэ сарын 05-нд гарсан талаар Эмэгтэйн эгч Д.Номин-Эрдэнэ манай редакцид хандлаа.

Дүү нь хэзээ төрөх эмнэлэгт хэвтсэн бэ?

-Манай дүү 1997 оных. Энэ удаагийнх анхны төрөлт нь байсан юм. Аравдугаар сарын 02-нд өвдөлт өгөөд Өргөө амаржих газарт /Нэгдүгээр төрөх эмнэлэг/ хэвтсэн. 

Эмнэлэгт хэвтэхдээ биеийн байдал нь ямархуу байсан бэ?

-Даралт нь ихсээд 130-аас буухгүй байсан. Харин өчигдрөөс /2022.10.04/ тогтворжсон учраас өөрөөр нь төрүүлье гэж эмнэлгээс нь шийдсэн юм билээ. Төрөх гээд өвдөлт өгөөд үүрийн 02 цагт төрөх тасаг руу бууж бай гээд явуулчихсан. Дүү маань төрөх тасагт ороод өвдөөд байна намайг төрүүлээд өгөөч гэхээр “угаасаа өвддөг, юун сүртэй юм” гэж загнасан байгаа юм. Арга ядаад жижүүр сувилагчид нь “ намайг хийсвэрээр төрүүлээд өгчих лдөө” гэхээр чи юун дураараа юм бэ, тийм амар зүйл байдаггүй гээд огт халгаагүй гэсэн. Анхны төрөлт болохоор ямар ч ойлголтгүй учир өвдөх л юм байна гээд ар гэрийнхэндээ юу ч хэлээгүй, гүрийгээд л хэвтээд байсан юм билээ. Ингээд шөнийн 02 цагаас хойш найман цагийн турш өвдөөд өглөө найман цагийн үед хөдөлж байгаад 9,10 цагийн үед хөдлөхөө болихоор нь харуултал хүүхдийнх нь зүрхний цохилт байхгүй болчихсон байна гээд уйлаад гэрийнхэн рүүгээ ярьсан.

 Хүүхдээ эход харуулж, хянуулдаг байсан уу?

-Тиймээ, ургийн хөгжил хэвийн байсан. Эв эрүүл ураг байсан.

Өмнө нь Нэгдүгээр төрөх эмнэлэгт үзүүлж байсан юм уу?

-Дүү маань даралт өндөртэй, анхных нь төрөлт болохоор өвдөлт өгөхөөр нь айгаад л нөхөртэйгөө хамт нэгдүгээр төрөх дээр очихоор загнаад буцаагаад явуулдаг. Хоёр, гурван удаа өвдөлт өгч очоод сүүлийнх дээр нь сувилагчид нь шоолж инээгээд “энэ нөгөө төрлөө гээд дахин дахин ирдэг хүн” гээд хоорондоо ярьж инээлдсэн байгаа юм. Уг нь Нэгдүгээр төрөх сайн гээд л найдаад байтал анх ээж,аав болох гэж байгаа дүү нарт минь муухай хандсан байна.Ээжийнх нь сэтгэл санаа тааруу, тайвшруулах тариа хийлгүүлж байж гайгүй болсон.

Төрөх гэж байсан хүүхдийнхээ хүйсийг мэдсэн байсан уу?

-Хүү байсан. Анхны хүүхэд гээд л сарын өмнө тусдаа гараад, бүх юмаа бэлдээд өлгийгөө авья гээд л бөөн баяр байсан. Энэ эмнэлгийнхэн бол дөжөрчихсөн байдалтай гомдол гаргахаар ийм зүйл байдаг л юм гэсэн янзтай. Гэхдээ өөрсдийн буруу гээд хүлээн зөвшөөрсөн.

Та бүхэн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-СБД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст гомдол гаргасан.

 Эмнэлгийн зүгээс ямар тайлбар хэлсэн бэ? 

-Ураг юунаас болж эндсэнг нь хэлээгүй, байгууллагууд шалгаж тогтооно байх. Ар гэр, амьдрал зохиосон дүү нарынхаа өмнөөс гомдолтой байна.




612
angry
13
care
15
haha
16
liked
40
love
496
sad
51
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Харуул алтай” хотхон орчмоос Да хүрээ орчмын замыг хааж, засна 9 минутын өмнө
Ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ 40 минутын өмнө
​Баянхонгор аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цагийн өмнө
Анхааруулга: Тавдугаар сарын 15, 16-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 1 цагийн өмнө
Ж.Эрхэмбаатар: Иргэд цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна 2 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цагийн өмнө
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус хязгаарлана 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
96 настай Б.Батаа: Эмээ нь эхээс долуулаа ч хорвоогийн жамаар ганцаараа үлдсэн, залуудаа хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахыг л мөрөөддөг 3 цагийн өмнө
Гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна 4 цагийн өмнө
Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан 4 цагийн өмнө
Ш.Адьшаа: Хувийнхаа мөнгөөр сэтгүүл тарааж болохгүй юм уу 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн газар: Зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байна 19 цагийн өмнө
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 19 цагийн өмнө
​Б.Пүрэвдорж: Том том сэтгүүл хийж тараах 300 сая төгрөг надад байхгүй 19 цагийн өмнө
“МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна 19 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Улсын төсвийн мөнгөөр сэтгүүл тарааж яах юм бэ, ядаж кофегоо өөрсдөө ав гишүүд ээ 20 цагийн өмнө
СХД-ийн их цэвэрлэгээнд 5542 иргэн, ААН хамрагдаж хөөстэй угаалга хийв 21 цагийн өмнө