Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 00:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байжээ. Уг гал түймэрт А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна