Ж.Эрхэмбаатар: Иргэд цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий


ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар "Алганд багтсан аюулгүй байдал" сэдвийн хүрээнд салбарынхаа асуудал технологийн хөгжлийн чиг хандлага, түүнчлэн ухаалаг гар утастай хэрхэн зөв харьцах талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

-Мэдээллийн технологи гэдэг зүйл бидний амьдралд таны амьдрал, миний амьдралд ер нь бултаж, зугтаж холдохын аргагүйгээр нэвтэрчихлээ гэж хэлэхэд хилсдэхгүй болж байна. Тэгэхээр та 5 жилийн өмнөх өнөөдрийг яаж төсөөлж байсан бэ?

-5 жилийн өмнөх битгий хэл дараа жил юу болох талаар төсөөлөхөд их хүндрэлтэй байгаа. Хэд хэдэн шалтгаан байна. Технологи бол  хурдацтай хөгжиж байна. Бид хэрэглэгч улс. Өөрөөр хэлбэл хөгжил түүчээлэгч улс бол биш байна.  Энэ байгаа байдал нь технологийн одоо хөгжлийг тодорхойлоход түүндээ өөрсдийгөө бэлдэхэд их төвөгтэй байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамны зүгээс бол бэлтгэл ажлыг мэдээж хангаж ажиллаж байна. Тэр нь юу вэ гэхээр бид хүрэлцээтэй дэд бүтцийг л бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл хэрэглэгч та хаанаас ч гар утас болоод харилцаа холбооны хэрэглээгээ хангачихдаг дээр нь интернэт хэрэглээгээ хангаж тэр суурь дэд бүтцийг хөгжүүлнэ. Ингэж чадвал технологийн одоо хөгжилтэй бид үр дүнг нь хүртээд явах ийм боломжийг бий болгоно.

-Түрүүн та хэлж байна манай улс бол одоо хэрэглэгч улс гэж. Тэгэхээр дэлхийн нэлээн олон том улсууд энд тэргүүлж байгаа улсууд байдаг. Ер нь бид нар яг энэ мэдээллийн технологи иргэн бүрд наалдаж байгаа яг тэрүүгээр ер нь дэлхийд  яг хаах нь явж байдаг юм бэ?

 -Яг үйлдвэрлэл бүтээгч гэдгээр бол мэдээж нэлээн арын байранд явж байна. Тэгэхдээ хэрэглэгчийн хувьд энэ суурь дэд бүтцийн хөгжлийн хувьд бас харьцангуй боломжийн. Бүх сумдаа бид шилэн кабелиар холбочихсон байна. Харилцаа холбооны хэрэглэгчийнхээ 95%-ийг сүлжээгээр хангачихсан байна. Дөнгөж саяхан бид нам Орбитын хиймэл дагуулаас интернэтийг Монгол Улсын бүх газар нутагт авах бололцоог Старлинк компанитай гэрээ байгуулж тусгай зөвшөөрөл өгснөөрөө бий болгочихлоо. Мэдээлэл бол өөрөө энэ салбарын хамгийн чухал нөөц энэ нөөц бидэнд байна уу? байна бид энэ нөөцөө зөв зохистой хэрэглэж чадаж байна уу? хадгалж чадаж байна уу, аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу гэдэг энэ үзүүлэлтээрээ бол жоохон бас хойш байранд байгаа.

БИЧЛЭГИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.


- Дэлхий ертөнц дээр маш олон хүмүүс янз бүрийн платформ дээр өөрийн гэсэн аккаунттай бид нарын бие ингээд дуусна тэрний дараа миний аккаунт ингээд үлдэж байгаа. Ингээд бодохоор надаа нэг бодлын ингээд миний зарим нэг хэсэг нь үлдчихсэн болохоор баярлаад байгаа ч юм шиг эсвэл бүүр ийм аймшигтай ч юм шиг миний юмыг өөрөөр ер нь яаж ашиглах бол?

- Тэгэхлээр энэ аккаунт буюу мэйл хаяг ч байна  Фэйсбүүк хаяг ч байна уу, инстаграм, сошиал хаяг байна уу? Энэ бүх хаягийн цаана хадгалагдаж байгаа мэдээллээ бид маш ноцтой хандахгүй бол эргээд таны ул мөр тэнд үлдэх буюу, ингээд хожим хойш таны талаарх бүх агуулга мэдээллийг хэн нэгэн ашиглах бололцоотой тийм орон зай тэнд ингээд л үйлдэгдээд л хадгалагдаад л байна аа гэсэн үг. Одоо бодит амьдрал дээрх Амараа тэр би шүү дээ. Яг ингээд та бид 2 сууж байгаа 2-т хэд хэдэн ялгаатай зүйл байна. Технологид суурилаад ингээд хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр үүсчихсэн тэр Амараа мартахгүй дээр нь өгөгдсөн бүх мэдээллийг аваад, боловсруулаад, хөгжөөд байх бололцоотой. Тэгээд энэ Амарааг энэ Амар 2-ээс маш өөр байна. Энэ Амраа бол яах вэ мартдаг байдаг юм уу. Зарим дурсамжаа мартдаггүй янз бүр л байгаа. Тэгэхлээр энэ Амараа яг Амараа мөн үү, үгүй юу, гэдэг л асуулт байгаа. Яг Амараа шиг харагдана. Таны хаяг руу орохоор тэр үйлдлийг чинь биеийн хөдөлгөөний чинь үсний засалтыг чинь бүгдийг нь адилхан харуулна. Энэ Амараа хаана байршиж байна вэ? гэдэг их чухал. Жишээ татахад бидний байнгын хэрэглэдэг одоо олон нийтийн сүлжээ байна. Олон нийтийн сүлжээн дээрх Амараа үзэл бодлоо илэрхийлж байгаа Амараа Мита гэдэг компанийн өмчлөлийн тэр орон зайд хадгалагдчихсан мэдээлэл гэсэн үг. Та энэ мэдээлэл ямар тохиолдолд өгсөн юм бэ гэхлээр сайн дураараа өгчихсөн сайн дураар орчихсон танаас илүү магадгүй өөрийг чинь мэднэ, юу сонирхдог юм, юу худалдан авдаг юм одоо ямар машин тэрэг эд зүйл худалдан авахыг хүсэж байгаа юм. Тэгэхээр энэ Амараа илүү тийм одоо яг Амараа шиг Амараа. Гэхдээ аюултай эрсдэлтэй удирдах боломжгүй.

 Ямар нэгэн байдлаар хууль зүйн маргаан гарлаа гэхэд авагдсан хадгалагдаж байгаа нотлох баримтуудыг бид шүүх дээр аваачиж өгч болдоггүй ингээд дараа дараачийн хүндрэлүүдийг үүсгээд байгаа. Тэгэхээр технологийг бид их ухаалаг болгоомжтой ханд гээд байгаагийн гол учир нь ерөөсөө энд л байгаа юм.

- Тэгэхээр Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын гээд л бас их ярьж байна. Тэгэхээр одоо би ярилцлагын эхэнд танаас өнөөдрийг та 5 жилийн өмнө төсөөлж байсан уу? гэж асуусан. За тэгвэл одоо сууж байгаа та 5 жилийн дараах дэлхийг ер нь яаж төсөөлж байгаа юм? Дэлхийн энэ хандлага ер нь хаашаагаа явах юм  за одоо эгэл жирийн одоо иргэд хүмүүсийн амьдрал ер нь яаж өөрчлөгдөх бол?

-Одоо бэрхшээл талаас нь хэлээд хэд хэдэн асуудал үүсэхээр байна 1-дүгээрт хиймэл оюун ухааны хэрэглээ үйлдвэрлэх хүчин чадал нь маш хурдацтай хөгжиж байна. Өөрөөр хэлбэл тэр аюулгүй байдал асчихсан, хиймэл оюун ухаан цэрэг дайны тусгай албадын хэрэглээнд хэдийнээ нэвтэрчихсэн гэж үзэж байна. Энэ нь тэр дайны гэдэг юм уу өрсөлдөөний гэдэг юм уу геополитикийн асуудал маш хүчтэй нөлөөлнө гэсэн нэг ийм бүлэг бол болгоомжлол байгаад байна

2-дугаарт олон нийтийн сүлжээнд одоо хуурамч худлаа дэгсдүүлсэн мэдээлэл яах вэ? Мэдээллийн дайнд нөгөө олон нийтийн сүлжээнд өрнөдөг хэлбэр лүүгээ орчихсон тэнд дасчихсан. Тэр сүлжээг өөрийн зорилгодоо ашиглаад ингээд хэд хэдэн өнгөт хувьсгалыг үүсгэчихсэн. Тухайн улсын дотоод асуудлыг, эмзэг асуудлыг, үндэстэн хоорондын асуудлыг ямар нэгэн аргаар дэвэргэдэг  болдог юм байна болох юм байна гээд туршчихсан ийм л цаг үед амьдарч байна. Энэ илүү нарийвчлал болно. Тэгэхлээр олон нийтийн сүлжээ гэдэг бол ингээд монголчууд л хоорондоо харилцдаг тийм орон зай бол ерөөсөө биш шүү. Тэгэхлээр энэнээс бид яаж хамгаалах вэ? Дараа нь ойрын 5 жилд бол квантун компьютер хэрэглээнд нэвтэрнэ гэж байна. Ердийн компьютерт одоо 40-50 жил хийх боловсруулах ажлыг квантун компьютер ашиглалтад орсны дараа одоо 3-4  минутад энэ бодлогыг бодох боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ нь эргээд одон орон судлал байдаг юм уу, Шинжлэх ухаан технологийн бүх салбарт хувьсгал авчирна гэж байгаа юм. Энэ хэрэглээ хаана нэвтрэх вэ? ямар үр дагаварт хүргэх вэ? гэдэг ийм бүлэг асуудал байна

3-дүгээрт улс орон гэдэг ийм харилцаа байлаа гэтэл сүүлийн жилүүдэд маш том оролцогч нар бий болчихсон. Компаниуд, олон улсын харилцаанд дэлхийн энэ хүчний тэнцвэрт квантум компьютерыг эй ай нэвтрүүлж байгаа дандаа компани байгаад. Тэр компаниуд энэ хүчтэй тэнцвэрт яаж нөлөөлөх вэ гэдэгт санаа зовж байна. Яаж тэр компанийн хийж байгаа бүтээгдэхүүн ёс зүйтэй хүмүүнлэг, байж чадах юм? Яагаад тэр хиймэл оюун ухаан цэрэг дайны зориулалтаар ашиглагдаад эхэлбэл бидний мэдээллийг аваад ингэж довтолбол зүгээр, тэгж давтвал зүгээр гэдэг бүүр тактикийн зааварчилгаа өгөөд эхэлбэл ямар үр дагаварт хүргэх вэ. Энэ 5 сэдвийн хүрээнд бол улс орны шийдвэр гаргах түвшний хүмүүс тэр судлаачид ч тэр санаа зовж байна. Яагаад яаж хохирч болохгүй байх вэ. Яаж хамгаалах вэ?  яаж тэр үр дүнгээс хүртэх вэ? гэдэгт. Тэгэхээр 5 жилийн дараа бол яг бодит хэрэглээ болчихсон бид энэ эрсдэлтэй нүүр тулчихсан хэрхэн хохирол багатай гарах вэ технологи яаж ашиглаж болох вэ гэдэг ийм асуулттай сууж байх болов уу.


- За та бид 2-ын ярилцлагад түрүүн ярьж байхад ер нь энэ хиймэл оюун ухаан мэдээллийн технологи сөрөг тал руугаа ингээд бас ашиглагдах бид нарын амьдралд бас тийм зүйлүүд маш их гарч байна. Тэгэхээр цахим орчин дахь гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд ийм өсөх хандлагатай байна гэчихсэн байгаа. Ер нь ямар одоо гэмт хэргүүд ихэвчлэн гардаг юм бэ? Цахим орчинд

-Технологи, ухаалаг утас, олон нийтийн сүлжээг бид их гоё талаас нь л яриад л байна. Үндсэн байдлыг нь сөрөг талыг нь ярих ёстой, ойлгуулах ёстой, хамгаалах ёстой тийм үү? Маш их сөрөг үр дагавар үүсгэж байна. 

1-дүгээрт бид мэдээллээ алдаж байна дээр нь би түрүүн хэлсэн энэ мэдээлэл янз бүрийн зорилгоор ашиглагдаж байгаа.

 2-дугаарт технологийн мэдлэг ур чадвар чинь хэр өндөр байхаас хамаараад эрсдэл туулах чадавх чинь сайн болох, ердийн амьдрал дээр бид ингээд янз бүрийн залилагч ч гэдэг юм уу янз бүрийн гэмт хэрэгт халдлагад өртөж хохирогч болдог тохиолдол байдаг. Яг энэ амьдралын орчин тэр олон нийтийн сүлжээ технологийн мэдээллийн орон зай байж байгаа юм. Би та нарт тоо баримт хэлье. 

2019 онд цахим технологийг ашиглаж үйлдсэн гэмт хэргээс учирсан хохирол албан ёсны дүн 9,5 тэрбум байсан 2022 онд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн хэлэлцүүлэг хийгдэж байх үед энэ тоо 23 тэрбум төгрөг болсон. 2023 оны статистик мэдээллийг харахад, 87 тэрбум төгрөг болж өссөн байна. 

Энэ зөвхөн Монгол Улсад үйлдэгдэж байгаа зүгээр гар утсаа барьж сууж байгаад хохирогч болчхоод байгаа ийм гэмт хэргээс учирсан хохирол нийтлэг үйлдэж байгаа гэмт хэрэг нь залилан байна. Зарим нэг тохиолдолд шантаачлах гэмт хэрэг байна. Таны хувийн мэдээллийг олж авчхаад тэрүүгээр чинь өөрийн чинь мөнгө өгвөл тэгнэ ингэнэ гэсэн ийм шантаач байгаа дээр нь одоо таны захидал харилцааны нууц руу нэвтэрч ороод таны өмнөөс таны компанийн өмнөөс хийгддэг гүйлгээ төлбөр тооцоо руу чинь мэдээллийг олж аваад дансны мэдээлэл юм уу нэг бол мэйл хаягийнх нь жоохон ялгаатай бичээд нэхэмжлэл явуулаад манай компанийн данс бол ингээд өөрчлөгдсөн энэ данс руу мөнгө шилжүүлчих гээд байнга харилцдаг компанийн чинь өмнөөс мэйл бичээд мөнгө шилжүүлээд авчихсан тохиолдлууд бол маш их гарч байна. Тэгэхлээр энэ гэмт хэргийн нэг онцлог байгаад байна шүү. 

Ийм цахим орон зайд үйлдэгдээд энэ хэн үйлдсэн, ямар төрлийн гэмт хэрэг болох, тэр этгээд тэр мөнгөн хөрөнгийг яаж хааш нь шилжүүлсэн араас нь ингээд мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэхлээр далай дотроос нэг ширхэг загас хайхтай ижил л юм болно. Өөрөөр хэлбэл тэд нар чинь мэргэшсэн учраас улам мөрөө баллана мэргэшсэн учраас нөгөө мөнгөн гүйлгээг чинь янз бүрийн оффшор данс дамжуулж гүйлгэнэ, араас нь ул мөрийг нь хөөгөөд ч олдохгүй тэгээд тэр компани нь байхгүй бодит биш бодит хүн биш. Тэгээд хаяг мэдээлэл, одоо байршил гээд бүх юмыг нуучихсан, хаачихсан байдаг. Ийм учраас одоо яг гэмт хэргийн замаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тэр гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэдэг бол бүх улсуудад аягүй том сорилт болж босож ирж байна л даа. Тэгэхлээр энэ хэд дахин өсөөд байна гэдэг нь маш эрсдэлтэй байна гэсэн үг. Гэмт хэргийг үйлдэх үнэхээр сайхан дэвсгэр суурь нь байна гэсэн үг жишээ нь бодит амьдрал дээр банк дээрэмдэхэд маск өмсчихсөн байдаг. Яагаад вэ гэхлээр өөрийгөө л таниулахгүй гэж хэлж болохгүйн тулд. Олон нийтийн сүлжээнд бол хуурамч хаяг нээсэн, нэг бол яг таны нэрийг ашиглаад яг тан шиг ингээд стори хийгээд зураг хийгээд яг таны ингээд кофег бий болгож байгаад найз нөхөд рүү чинь бичээд алдчихсан ч байх жишээний.

  Нэг бол кибер аллага буюу одоо хортой янз бүрийн код вирус илгээгээд тэгээд тэрэнд нь нөгөөдөх нь нэвтэрч ороод, өөрөө хордоод, компьютер хэрэгслүүд нь хордоод тэгээд нууц мэдээлэл бүх юмаа алдах ийм эрсдэлтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид одоо ингээд олон нийтийн сүлжээнд эмэгтэй бол ямар харагдах вэ та хөгшин бол ямар харагдах вэ? Таны индиан чинь хэн бэ? гээд янз бүрийн тийм туршид үздэг. Энэ болгоны цаана нэг тийм линк дээр л дараад байгаа юм. Дарах тоолонд та одоо өөрийн одоо дивайс гэдэг юм уу тоног төхөөрөмж хувийн мэдээллийн орон зай руугаа орох зөвшөөрлийг цаанаа өгөөд л байгаа гэсэн үг. Ингээд таны өмнөөс утсыг чинь үзээд утсыг чинь асаагаад унтраагаад камераар чинь ороод бичлэг хийгээд аудио бичлэг хийгээд ингээд олзолж авсан мэдээллээр эргээд таныг шантаачилж байгаа юм. Би 2 хувааж хэлээд байна шүү дээ. Нэг нь яг ингээд гэмт хэрэгтнүүдэд ашиглагдаад гэмт хэрэг үйлдэж танд халдаад байгаа нэг хэсэг байна. Нөгөө талаараа тэр аппликэйшнуудын чинь өөрийнх нь тэр алгоритм яаж ажилладаг вэ гэдгийн хохирогч болчхоод байгаа тухай. Нэг хэсэг нэр л ингээд 2 агуулгатай Миний бодлоор хамгийн том аюул бол энэ алгоритмын цаад ажиллаж байгаа схем яагаад ч юм та бид 2 ингээд Ланд 300 ч юм уу нэг бол Приус 20-ийн машин авъя гээд ярья. Тэгээд л хоёулаа яриад л өнгөрнө. Үнэ ханш нь хэд байна вэ? Одоо та туршаад үзээрэй. Одоо айфон утас авъя гэдэг яриа ч юм уу? Би ингээд л сошиал хаягаа нээх чинь тэрийг төлөх аргаар өөрөөр хэлбэл энэ утас таны хажууд дагаад явж байгаа туслах хэнд тусалж байна вэ гэдэг л байхгүй юу. Тийм унтраасан ч бай сүлжээгүй горим дээр нь тавьсан ч бай сонсож л гэдэг чинь энэ мэдээлэл нь авагдана гэдэг чинь мэдээлэл боловсруулалт хийгдэнэ. Боловсруулалт хийгдээд танд реклам харуулж байна. 

Реклам тавихын тулд яадаг билээ гэхээр мөнгө өгдөг нөгөө борлуулах гэж байгаа тал нь тэр орлого хэнд орох вэ? гэхлээр энэ аппликэйшн эзэмшигч байгаа энэ аппликэйшн мөн одоо олон хэрэглэгчтэй болохын хэрээр маш их хэмжээний орлого олоод хэдэн тэрбум долларын үнэтэй компаниуд бий болчхоод байна. Яг үнэндээ энэний чинь хөгжүүлэлт дээр нь бид өөрсдийн сайн дураараа л оролцоод байгаа гэсэн үг. Тэгэхээрээ таныг харна, дагана, сонсоно, мэдээллийг чинь авна, боловсруулалт хийнэ, мэдээллийг чинь хуваалцана, хэнтэй вэ гэдэг чинь хамгийн том гэж шаардлагатай байгаа байхгүй юу. Тэгэхээр бид ухаалаг утастай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. 

Бид өөрсдөө ухаан муутай байгаад утас нь ухаалаг байвал тэр утас энэ алгоритм хөгжих юм гэдэг юм уу хэн нэгэн тэнд мөнгө олох суурь одоо өгөгдөл нь болоод ингээд ашиглагдаад байна аа л гэсэн үг. Бас жоохон харамсалтай.

-Хүмүүст ингээд сануулаад байгаа шүү дээ. Мэргэжлийн хүмүүс бүгд сануулдаг байнга сануулдаг. Тэгээд яагаад хүмүүс одоо жишээлбэл саяын тоо бол 9, 24 Тэгээд 87 тэрбум гэдэг чинь бас бас л нэлээн бүүр аймшигтай өсөж байна шүү дээ. Тэгэхээр анхааруулсаар байтал тэр хүмүүс ер нь яагаад энд ингээд өртөөд байдаг юм бэ дээ? Олон жилийн өмнөх юм ярих юм бол нэг ийм хадгаламж зээлийн хоршоо наадах чинь болохгүй ээ гээд байхад нь бүгдээрээ аваачиж өгөөд л баларсан. Саяхан ч гэсэн одоо нэг бус тохиолдол байна. Зөндөө олон юм байгаад байна шүү дээ. Яагаад ингээд хүмүүс ийм гэнэн байгаад байдаг юм бол?

-Ердийн амьдрал дээр ч гэсэн яг одоо ингээд энэ санхүүгийн схем байна болохгүй ээ гээд очоод л хохирогч болчихсон тохиолдолд гардаг. Хэлээд л байхад л түүнтэй адилхан хэлээд байхад явж ороод сонирхоод тэгээд үнэхээр сонирхолтой юм явуулна. Нөгөө талаас татгалзахын аргагүй саналыг чинь явуулна. Үнэхээр сонирхолтой орж үзмээр одоо чиний нэг ийм бичлэг яваад байна шүү дээ мэдсэн үү? гээд линк явуулчхаж байгаа юм. Үгүй ээ ямар миний бичлэг билээ? юу билээ гээд нөгөө анхаарал нь татаад яваа ордог. Тэр бичлэг нь тэгээд яасан нь мэдэгдэхгүй юм өөрсдөө технологийн нэг тийм бас том сөрөг тал нь юу вэ гэхлээр хүн бүр ингээд аюулгүй байдлаа хангах хэмжээний мэдлэгтэй байж чадахгүй байна. Судалгаагаар 

Монгол Улсын хүн амын 10% нь одоо өөрийгөө нууцлалын аюулгүй байдлаа хангах чадвартай гэж аравхан хувь гэтэл Эстони бол 60% гэж хардаг за судалгаагаар олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээ мэдээлэлд та итгэдэг үү гээд асуухад 65% нь Монгол Улсад итгэдэг гэж хариулдаг.

 Өөрөөр хэлбэл итгэмтгий мэдлэг туршлагагүй энэ байгаа чинь эргээд дараачийн нөгөө нэг гэмт хэргийн хохирогч болох суурийг сайхан бэлдээд өгчхөж байгаа гэсэн үг. 

Тийм учраас одоо Цахим хөгжил харилцаа холбооны яамны зүгээс бүх  боломжоор олон нийтийн танхимаар, онлайнаар мэдлэг чадвар цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг хийж байна. Дэлхийн банктай хамтраад Ухаалаг засаг 2 хөтөлбөрийг 2024, 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго бол дижитал летерисси буюу ур чадварыг нь нэмэгдүүлэхгүй бол эрсдэлтэй байна гэж үзээд дээрх чиглэлд  анхаарч байгаа юм.

  -Дээр та хэллээ шүү дээ, 9 тэрбум дараа нь 20 тэрбум за тэгээд бараг 90 тэрбум орчим төгрөгийн хохирол хүмүүст учирч байна. Энэ цахим орчинд үйлдэгдээд байгаа гэмт хэргийн хэдэн хувь нь залилан байдаг вэ?

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, цахим технологийг ашиглаж үйлдэгдэж байгаа гэмт хэрэг гээд жаахан ялгаатай. Миний түрүүн хэлсэн тоо бол ихэвчлэн тэр цахим технологийг ашиглаж үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд. Кибер халдлагад өртөх байдаг юм уу? Нууц мэдээллийн системд нэвтрэх, олж авах, хортой программ суурилуулах зэрэг кибер гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нэг хэсэг байна. Эсвэл зүгээр л гар утсыг тань ашиглаад “над руу нэг мөнгө зээлээч” гээд л. Одоо найз нөхдийн тань нууц үгийг аваад хаягаар нь нэвтэрч ороод хамгийн дотно харилцаатай хүн рүү бичээд байгааг бол цахим технологийг ашиглаж үйлдэгдэж байгаа ердийн 1 гэмт хэрэг юм. Үүнийг залилан гэж ойлгож болно. Иргэн Амарааг би танихгүй ч цахим  хаягийг нь ухаад л байвал таны талаарх бүх мэдээлэлтэй болоод авчихна. Хэнтэй найз юм, хаагуур явдаг юм. Ер нь амьдрал нь хэр юм, ямар үзэл бодолтой юм. Тэдгээрийг олж авахын тулд би таны цахим хаяг руу орох л хангалттай. Тэгэхээр энэ олон нийтийн сүлжээг бид зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор л ашигладаг гэж үзэж болохгүй. 

Яг таны дэргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа хэн нэгэн хүн гаднын тусгай албаны бэлтгэгдсэн офицер байхыг үгүйсгэхгүй. янз бүрийн нэртэй Батаа, Доржоо, Дулмаа, Дондог  гэсэн нэртэй 2 сая 900 мянган хаягийн цаана үнэхээр монгол хүн байгаа эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Монголоор бичээд л үзэл бодлоо илэрхийлээд байгаа, харааж байгаа, ерөөж байгаа. Улстөрчдийн, төрийн бодлого шийдвэрийн талаар янз бүрийн дүгнэлтийг хийж байгаа юм. Тэгэхлээр үүнийг бид хөнгөмсгөөр зөвхөн Монголчууд л цахим орчинд эх орныхоо төлөө, миний, бидний төлөө үзлээ бодлоо илэрхийлж бичиж байна гэж боддог. Яг бодит байдал дээр хэрвээ сайн судалгаа хийвэл тийм биш болох нь харагддаг. Гэхдээ бид яг үнэндээ тэр 2 сая 900 мянган хаягийн аль нэгээр хэн хаанаас мэдээлэл, зураг оруулж байгааг мэдэхгүй. Ганц 2 баригдсан кэйс байдаг л даа. Жишээ нь 20 хэдтэй хүү 2 дэлгэц асаагаад 3-4 мянган хаягийг зэрэг удирдаж байгаа юм. Тийм аппликэйшн үүсгэчихсэн. Тэгээд л тэр 3-4 мянган хаягаараа нэг агуулгатай мэдээллээр нэг хүний нэр төрд халддаг ч юм уу, эсвэл гэмт хэрэг гарсан талаарх элдэв мэдээллийг ямар нэгэн зорилгоор эргэлдүүлээд л байсан. Тэр 20 гаруй настай залуу үүнд цагаа зарцуулаад мэдээлэл түгээгээд байна гэхээр үүнээс орлого олж байна? мөн захиалагч байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Ямар эх үүсвэрээс, хэн гэдэг этгээдээс орлого олж байгааг нарийн судлаад үзэхэд тийм ч таатай хариулт гарж ирэхгүй байгаа юм.

  - Амьдрал дээр миний эрх зөрчигдөхөд би цагдаа, шүүхэд хандаж өөрийн эрхээ хамгаална. Харин цахим орчинд миний эрх зөрчигдвөл би юун дээр анхаарч хамгийн түрүүнд юу хийх нь зүйтэй вэ?

- Цахим орчинд ч бай бодит амьдрал дээр ч бай хэн нэгэн таны эрхэнд хууль бусаар халдах ёсгүй. Энэ баталгааг төр хангах ёстой. Цахим технологи ашиглаад хүний эрх зөрчигдөх эрсдэл өндөр байгаа тухай хоёулаа одоо яръя. Төсөөлбөл твиттер дээр таныг янз бүрийн байдлаар гүтгэсэн, таны янз бүрийн бичлэгийг цацаж хувь хүний нууцыг нь задалсан, магадгүй хиймэл оюун ухаан ашиглаад таны дүр төрх царай хоолойг ашиглаад тэр мэдээллийг оруулчихсан байна гэж бодъё. Хэн оруулсан бэ? Хаанаас вэ? Гэтэл зүгээр л Батдорж Дулмаа гэдэг нэг тийм хаяг л байгаа юм. Тэр хүн хаана байна вэ? Гэмт хэрэгтнийг олж илрүүлэхийн тулд цахим хаягийн цаана байгаа хүний мэдээллийг олж авах гэхэд харамсалтай нь бололцоогүй. Тэр хаягийг бүртгүүлэхдээ бүртгүүлсэн утасны дугаар, оршин суугаа хаяг, мэйл хаяг зэрэг мэдээллийн локэйшнүүд гэх зэрэг мэдээллүүд нь зөвхөн твиттерт л байгаа. 

 Тэр мэдээллээ бидэнтэй хуваалцахгүй. Янз бүрийн аргаар хууль хяналтын байгууллагууд, Меtа компанитай Цахим хөгжил харилцаа холбооны яамны зүгээс ч гэсэн харилцаа үүсгээд “За манай дээр ийм гэмт хэргүүд илүү их гараад байна, ялангуяа хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд, нууц хуудаснууд дээр янз бүрийн бичлэг задарч байгаа зөрчлийг зогсооход хамтарч ажиллахыг урьдаг. Үүнээс татгалзаж байсан тохиолдол ч байгаа. Тэр байтугай олон нийтийн сүлжээ хүний эрх хамгаалах тухай хуулийг парламентаар хэлэлцэх үеэр эсрэг ажиллаж байсан ч тохиолдол байсан. Хамтарч ч байсан тохиолдол бий. Одоо харьцангуй харилцаа бол гайгүй болчихсон. Гэтэл твиттертэй тийм харилцаа байхгүй, WeChat-тай байхгүй, Viber зэрэг бидний өдөр тутамдаа ашигладаг апплейкешнүүдтэй харилцаа байхгүй. Тэдгээр бүх апплейкешний  компаниуд өөр өөрийн бодлоготой, полиситэй, тус тусдаа улсад харьяалагддаг янз бүрийн хуулиар зохицуулагддаг. Ихэнх нь паблик компаниуд байгаа. Тэгэхээр энэ эмзэг байдал л цахим гэмт хэрэгтэй тэмцэх, таны эрхийг хамгаалахад сөргөөр нөлөөлөөд байна.

 Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль байгаа ч зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Тэгвэл гадаадад байгаа нотлох баримтыг татах, гадаадад байгаа хуулийн этгээд мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажиллах гэдэг бол дараагийн түвшний асуудал болчхоод байгаа юм.

 Тэгэхээр үүнийг төр хариуцах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид янз бүрийн байдлаар ОУБ болон гаднын улсуудтай уулзаж ярилцаж байна. Ер нь бид ч ингээд нэг ийм тулгамдаад сандраад байгаа биш ерөөсөө дэлхий тэр чигтээ ингээд сандарч байна. Үүнээс яаж хамгаалах вэ? Жишээ нь дөнгөж саяхан АНУ-ын сенатор дээр нэг ийм сонсгол боллоо шүү дээ. Meta,  SnapChat, TikTok зэрэг компанийн захирлуудыг тойруулж суулгаж байгаад асуулт асууж байгаа юм. Цөөн хэдэн асуудалд төвлөрч байгааг асуултуудаас нь анзаарч болно. Та ямар нэгэн улсын Засгийн газраас даалгавар авч олон нийтийн сүлжээнд зориуд мэдээллийг дэмжих шийдвэр гаргалт хийж нөлөөлдөг үү? гэдэг нэг асуулт асууж байгаа юм. 

Дараагийн нэг бүлэг асуулт нь хэрэглэгч хаана байгаагаас хамаараад зориуд та нар нөлөөлөх зорилгоор мэдээллүүд үзүүлдэг үү? гэдэг асуулт тавьж байгаа юм. Энэ 2 асуулт хамгийн гол асуулт буюу гол аюулыг л олж илрүүлэхэд чухал байна гэсэн үг. Судалгаа танилцуулж байгаа юм. Америкт танай одоо  аппликэйшны хэрэглэгч нэг үзээд байхад одоо Украйны дайнтай холбоотой ч юм уу жишээ нь Азид байдаг юм уу? Бусад улсууд 60 үзэж байна аа бусад аппликэйшнууд дээр 60 удаа үзэж байна. Тэгэхлээр ийм ялгаатай хэт ялгаатай байгаа байдлыг тайлбарла гээд асуучихъя. Тэгэхээр яах вэ дээ нөгөө аппликэйшны эзэд бол манайх тийм бодлого баримталдаггүй л гэж хариулах юм уу? Тэгэхдээ яагаад ийм ялгаад байгаа юм яагаад тэр одоо АНУ-ын хууль тогтоогч нар бусад улсын ЗГ-тай та нар хамтардаг уу? гэж асуугаад байгаа юм. Ерөөсөө мэдээллийн дайн гэж мэдээллийн ай олон нийтийн сүлжээнд өрнөж байгаа наад зах нь хэдэн улс төрчид л хоорондоо үзээд байгаа шүү дээ. Нэг троллуудад ашиглаад л үзээд байгаа юм гээд.  Дэлхийн улс орнууд тусгай албадын түвшинд тэр компанийн түвшинд гэхээрээ тролл байтугай энэ одоо яагаад ч олж илрүүлэх бололцоогүй маш мэргэшсэн технологи ашиглаад ингээд өлгөдөг нь бол одоо тогтоогдчихоод байна л даа. Ингээд ердийн одоо бодит байгаа зүйлийг огт өөр ийм байдал агуулгаар яагаад тэгээд тэрийг ингээд өргөн хүрээтэй зохион байгуулалттай цацаад түгээгээд эхлэхээр иргэдийн үзэл бодолд өөрчлөлт хэрвээ орж байвал энэ нь юу вэ гэхлээр энэ мэдээллийн дайн байхгүй юу нөлөөлж байна хүссэн мэдээлэл харуулж байна.

Тэгэхээр энэ юуг харуулаад байна вэ гэхлээр энэ олон нийтийн сүлжээ чинь ерөөсөө тохируулгатай зохицуулалтад хэн нэгэн араас нь ингээд түлхүүрч байдаг гэсэн үг. Тэр хувьд тэр компанийн өмчлөгч битгий хэл бараг хянах бол тэр өмчлөгч бол тэр дотор байрлаж байгаа бүх хаягийг удирдаж. Стандарт нөхцөлөө тавина, нийцэж байна, нийцэхгүй байна уу гээд одоо бид нар импортлохоор жишээ нь нийцэхгүй байна. Нөгөө устгадаг нэг бол хаадаг, хязгаарладаг, одоо банддаг  янз бүрийн юм шэйрлэхийг нь хориглодог. Гэтэл тэн дээр зохион байгуулалттай ажиллаад байвал магадгүй одоо тухайн тухайн компанийн өөрийнх нь бүртгэлтэй улсын хууль, хууль хүчний байгууллага ч гэдэг юм уу улс төрийн байгууллагууд нь ашиглаад байвал яах вэ гэдэг эрсдэлээс бид нар хамгаалж чадахгүй л байгаад байгаа юм.

-Таны мэргэжилтэй холбоотойгоор хуулийн хүн болохлоор яаж хувь хүн хамгаалах юм ямар эрсдэлүүд байгаа юм ер нь энийг яаж шийдвэрлэж байгааг нэлээн ярилаа. Хамгийн тулгамдсан сорилт ер нь өнөөдөр хувь хүн болоод байгууллага улс оронд ер нь юу байгаа юм бэ? Бүүр номер нэг  гээд дараалаад хэлбэл ер нь хаанаас эхлэх вэ?

-Нэгдүгээрт одоо тухайн компани байдаг юм уу хувь хүн өөрийнхөө нөгөө технологийн мэдлэг мэдээллээ энэ, одоо, эргэлт буцалтгүй заавал ингэж сайжруулахаас өөр арга заавал сурах ёстой болж  байна. Тийм нэгэнт та энэ ухаалаг утастай болчихлоо янз бүрийн төрлийн аппликэйшн хэрэглэж байна. Хувийн нууцтай өөрийнхөө эрх, эрх чөлөөг а орон зайг хувийн орон зайгаа хамгаалахын тулд мэдлэг чадвараа дээшлүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Бид ингээд 1 ердийн юм шиг боловч ингээд орхичхоод байдаг хэд хэдэн асуудлууд байдаг юм. Лицензтэй программ хэрэглэдэг үү? Тийм янз бүрийн зах зах зээл дээр байгаа ийм код ашиглаад энд суулгачихаад л грактай юм уу хөдөлгөх л хэтрүүлээд л байдаг.  Антивирусийн программ суулгадаг уу? бас л ингээд л нэг ийм хулгайн тийм зах зээл дээр байгаа юм байна лээ гээд энэ бүхний цаана үнэгүй юм гэдэг чинь цаанаа ахиад нэг ийм газар мөнгө төлөх ёстой л болчхож байгаа юм л даа. Тэгэхлээр бид төр ч төдийгүй компани ч төдийгүй энэ чиглэлийн программ хамгаалалтыг худалдаж авах зардлаа төсөвтөө тусгадаг заавал тийм өртөгтэй байдаг гэдгийг нь ойлгодог, ойлгоод худалдаж авдаг, хэрэглэдэг, хамгаалдаг. Ингэж л аюулгүй байдлаа хангана.

Тэгэхээр одоо жишээ нь ийм цахим халдлагын бай болгон ингээд хувь хүн ч юм уу төр засаг гэхээс илүү компаниуд бас их байдаг. Бизнесийн том том үйлдвэрлэлийн технологийн компаниуд тэр үйлдвэрлэлийн одоо технологи аргачлал энэ бүх юмыг чинь хулгайлаад аваад, хуулбарлаад ашиглаад байвал хохирно биз дээ тэгэхлээр бүгд ингээд энэ аюулгүй байдлаа хангах ёстой аюулгүй байдал хамгийн түрүүнд байгаа чухал байна. За дараагийн нэг чухал асуудал бол төрөөс илүү хамаарч байгаа энэ хэсэг нь юу вэ гэхлээр гадаад харилцаагаа сайн хөгжүүлэх ёстой.Өөрөөр хэлбэл, дэлхийн улс гүрэн хоорондоо хамтарч үүний эсрэг зогсохгүй бол технологи чинь хил хязгааргүй байгаа учраас тухайн улсын тусламжийг авах мэдээллээ солилцдог нотлох баримтыг нь янз бүрийн байдлаар гэмт хэрэг үйлдээд мөнгө цаашаа гараад явчихвал тэнд нь мөнгийг нь царцаадаг ч гэдэг юм уу энэ их чухал байна. Тэр том том компаниудтай харилцах харилцаагаа сэргээх ёстой бид одоо метатай харилцаагаа сэргээчихсэн.

-Одоо та хэллээ шүү дээ, дотоод ч байна гадаадад ч байна гэж. Тэгэхээр дотоод хүчин зүйлс гадаад хүчин зүйлс хоёрын ер нь аль нь илүү их аюул одоо байгаа юм бэ?

-Гадаад орчин. Мэдээж гадаад орчинд. Жишээ нь дотооддоо. Бид нар одоо магадгүй нэг гэмт хэргийн хохирогч боллоо гэхэд тэр нэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаад яаж ийж байгаад нэг олж байна тийм үү? Гадаад хүчин зүй хилээс гараад яваад Монгол Улсын хуулиас үйлчлэлээс гараад явчихдаг дээр нь тэр этгээдтэй холбогдолтой гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбогдолтой олон улсын гэрээ конвенц эрх зүйн дэмжлэг байхгүй байгаа үед бол гар мухардчихна л даа.  Магадгүй тэр аппликэйшнүүдийн хоорондоо мэдээлэл солилцоод байгаа бидний мэдээллийг аваад ашиглаад байгаа энэ хэсэг чинь тэр улсын хуулиар зохицуулагдаж байгаа хэсэг. Тэгэхлээр тэнд байгаа бидний мэдээлэл гэдэг бол тэр байгууллагын өмч шиг л болчихлоо. Бид бол гадаад хүчин зүйлээс үүсэж байгаа эрсдэл бол маш ноцтой

- Ер нь бол хувь хүн, байгууллага, компани, том группүүд за ингээд төрийн хэмжээнд ч бараг яригдаж эхлэх гээд байна зарим асуудал тэгэхлээр ер нь энэ өөр өөрчлөгдөж байгаа маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ дэлхий дээр чинь одоо Монгол хүн, айл гэр, компани за бүүр томоор нь ярих юм бол Монгол төр ер нь хэр ийм бэлэн байгаа юм.

Бид бэлтгэлээ зохих хэмжээнд хангаж л байна. Засгийн газрын одоо бүтцэд Цахим хөгжил харилцаа холбооны яам буюу төрийн захиргааны төв байгууллагатай болчихлоо. Зөвхөн энэ чиглэлийн бодлого дээр судалж шийдвэр гаргадаг кибер аюулгүй байдал хувь хүний нууцыг яаж хэрхэн яаж хамгаалах вэ технологийг ашиглаад бид төрийн үйлчилгээ бусад бизнесийн үйлчилгээг хялбар, шуурхай болгох эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ажлаа хийчихлээ тийм үү? Бодлогоо тодорхойлчихлоо. Тэгээд энэ бол одоо бид бэлтгэл ажлаа хангаж байгаагийн нэг хэсэг. Кибер аюулгүй байдлын тухай хуулиар бид олон нийтийн төвд буюу иргэн хуулийн этгээдийг кибер аюулгүй байдлаас хамгаалах төвөө байгуулчихлаа. Энэ төв одоо үйл ажиллагаагаа явуулаад иргэдээс дуудлага аваад ямар нэгэн байдлаар халдлагад өртөөд хамгаалах ийм боломжийг бий болгочихлоо. 

Харьцангуй манай хууль хүчний байгууллагууд бол технологи ашиглаад үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэж бас чадаж байна, хайж олж илрүүлж чадаж байна. 

Түрүүн би хэллээ. Гадаад харилцаа жишээ нь одоо юу гэдэг юм? Энэ асуудлаа шийдэхийн тулд Сингапур улсын одоо Цахимын сайд нь Гадаад хэргийн дэд сайд байдаг. Өөрөөр хэлбэл салбар хоорондын уялдаа хангах  энэ шиг одоо Цахим хөгжлийн яам нь магадгүй 100 жилийн түүхтэй яам биш гэхдээ ирээдүйн 100 жил зайлшгүй байх яам бүүр бодлогын яам болж байж салбар хоорондын уялдааг хангаж төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтдоо хүрэх технологи ашиглаад бид гадаадад экспортоо нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай хамгийн потенциалтай салбар технологийн салбар орж байгаа юм. Тэгэхлээр энэ боломжийг нэмэгдүүлэх энэ салбараа дэмжих эргээд энэ гэмт хэрэгтэй тэмцэх эд нар нь бол бодлогын яам болж цаашдаа Засгийн газрын бүтэц байр үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр бид энэ чиглэлийн одоо судалгаа мэдээллээр шийдвэр гаргах түвшин болон засгийн газраа хангахаар байна. 

-Миний дараагийн асуулт дотор ганц, хоёр юм багтах гээд байна. Юу вэ гэхээр зэрэг за ер нь манай улс бол ер нь боломжийн бэлэн бэлтгэлээ хангаад байж байгаа. Тэгэхээр яг энд боловсон хүчин буюу одоо энэ мэргэшсэн хүмүүс хэр хангалттай байгаа юм? За ирээдүй гэдэг сургуулиуд төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бас яг энэнтэй уялдаад  бүх нийтийн одоо энэ цахим одоо боловсрол гэдэг юм уу энийг ер нь яаж олгох юм бэ? Ер нь яаж авах юм бэ? За одоо жишээлбэл манай 8 настай охин бол бараг худалч хүнд надаас илүү миний утсыг хэрэглэж байх жишээтэй. Тэгэхээр энэ бүх нийтийн энэ цахим энэ боловсролыг ер нь яаж түгээж яаж олох ёстой юм. Хүмүүс өөрсдөө авах юм уу эсвэл төр өөрөө ингэж аягүй одоо пропаганда хийж байж тэрийг өгөх ёстой юм уу

-Тэгээд энэ нөгөө нийтийн эрх ашиг болчихсон учраас одоо Ерөнхий сайдын нэрэмжит бүх нийтийн одоо цахим ур чадвар нэмэгдүүлэх аян ингээд өрнөж байгаа. Энэ аяны хүрээнд одоо Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний салбар харьяа байгууллагуудын зүгээс сургалтын модулийг гаргаад цахимаар болбол  цаашдаа бид сурах боловсон хүчнээ бэлтгэх тогтолцоондоо илүү анхаарч байна. технологийн сал салбарын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулагдчихсан. Одоо үзэл баримтлал нь батлагдаад олон нийтэд явахаар ажиллаж байна. Энэ хуулиар бид энэ нь цаашдаа салбарын боловсон хүчнээ яаж бэлтгэх юм салбарын одоо өсгөж бойжуулж экспортлох гарах чадавхыг нэмэгдүүлэх үүднээс татварын болоод бусад ямар хөнгөлөлтийг дэмжлэг үзүүлж болох вэ? Ямар санхүүжилтийн дэмжлэг үзүүлж болох вэ? Дээр нь энэ технологийн салбар гэдэг чинь бид зөвхөн монгол хүн л хийнэ гэсэн үг биш шүү дээ. Ингээд энэ чинь өшөө чадавхтай боловсон хүчнийг гаднаас урьж авчирч хийлгэж болно гадаадад тэр хүн нь байж байгаа ч ажиллаж болно тийм үү? Тэгэхлээр энэ онцлогийг харгалзан дэмжлэгийг төрийн бодлогыг тодорхойлохоор ажиллаж байна. 

Ер нь бол технологийн салбар бол боловсон хүчний бол асар их дутагдалтай байгаа  Тэгэхлээр залуучууд бол ирээдүйд энэ бүх салбарыг буюу одоо дижитал экономи буюу бүх салбарыг л эдийн засагч технологийг ашиг өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд бол анхаарч байна шүү дээ. Тэгэхлээр энэ үүднээс бол технологийн чиглэлээр суралцсан залуучууд бол хаана ч хэзээ ч ажлын байр бэлэн. Жишээ нь төрийн алба ч гэдэг компанид ч цалингийн хэмжээ нь 1-ээс 2,5 дахин өндөр байна. Одоо яг бодит өнөөдөр бол тэгэхээр ийм одоо ажиллах бололцоотой, хөгжих бололцоотой, бас их сонирхолтой ийм орон зай байна л даа. Саяхан би Мэдээлэл технологийн сургуульд очиж лекц уншлаа. Энэ уншиж байх явцад бол залуучууд ч гэсэн энийг бас мэдэрчихсэн байна.

-Түрүүн таны яриан дунд зохисгүй контент за зарим хүмүүсийн хийж байгаа тэр контентыг ингээд харахаар за би чинь өөрөө ингээд заримдаа ингээд өмнөөс нь ичих юм. Нөгөө бөгс улайна гэдэг шиг л юм болох юм. Тэгэхээр зохисгүй контент гэж ер нь яг ямар контентыг хэлэх юм? тэгээд ер нь энийг ер нь яаж зохицуулах юм? Зарим нэгэн зохисгүй контент эсвэл зохисгүй юм хийсэн улсууд бас ингээд бандуулаад тэ ороод гарч байгаа жишээ байна л даа

- Контент гэдэг нь дүрс дуу бичлэг янз бүрийн агуулгатай байж болно. Энэ одоо олон нийтийн сүлжээ бусад янз бүрийн хэлбэрээр тэгээд түгж болно. Тийм ингээд төвөгөнгүүт зохистой зохисгүй гэдэг. Та өөрөө хүртэл ингээд үзэхдээ ял ялгаж байгаа шүү дээ энийг үзмээргүй байна гэвэл блоклочихож байгаа юм. Зохистой, зохисгүй гэдгийг ялгах, хууль зүйн хувьд ялгах эрх зүйн орчин Монголд байхгүй. Одоо юу зохицуулж байна вэ гэхлээр тухайн аппликэйшны өөрийнх нь л стандарт нь дүрэм журмыг л зохицуулчихна. Яалтачгүй одоо ингээд гэмт хэргийн шинжтэй янз бүрийн одоо ингээд сөрөг агуулгатай агуулсныг тухайн аппликэйшний өөрийнх нь хяналтын гэдэг юм уу хиймэл оюун ухаан нь уншаад ялгаад блоклочихож байгаа юм. Тийм байдлаар хэрэгжиж байгаа тийм үү? Өнгөрсөн оны яг өдөөд байна шүү дээ олон нийтийн сүлжээнд Хүний эрх хамгаалах тухай хуулийн УИХ-аар хэлэлцээд нэлээн шүүмжлэл өрнөлөө шүү дээ. Энэ хуулийн гол зорилго бол цахим орчинд ийм агуулгатай зүйлийг зохисгүй гэж үзье ээ гэдэг кри буюу хэмжээсийг агуулгыг л тодорхойлохыг оролдсон. Гэхдээ энэ дотор оруулсан хүүхдийн эсрэг янз бүрийн хүчирхийллийн гэмт хэрэг, садар самуун сурталчилсан, гэмт хэргийн тухай агуулсан энэ агуулгууд нь ердийн бидний амьдралд хуулиар хориглоогүй байсан.

 Яагаад энэ хуулиар зохицуулах болов гэвэл facebook  жишээ нь энэ контентыг устгаж өгөөч гэж хүсэлт явуулна тэгэнгүүт яагаад гэж асууна ямар үндэслэлээр энэ контентыг устгаж байгаа? ямар хуулийг чинь зөрчиж байгаа? Хэний эрх ашгийг хөндөөд байгаа? Манай дүрмээр бол зөвшөөрөгдсөн контент байна гээд  шийдвэрлэгддэггүй явсаар ирсэн. Тэгэхээр бид манай энэ хуулийг зөрчөөд байна гэж өгөх гээд байгаа. Бид дараагийн энэ хуулиар шийдсэн нэг асуудал бол зохисгүй контентыг та би дур зоргоороо улс төрчид тодорхойлж болохгүй байхгүй юу. Тийм учраас ялгаж өгч байгаа. Хуучин бол нэг дарга энэ надад таалагдахгүй байна энэ миний нэр хүндэд харшилж байна гээд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар шинжтэй мэдээллийг дуртайгаараа гэмт хэргийн талаар мэдээллийг түгээсэн бол энийг блокол тэрийг блокол хүсэлт бичдэг байсан тийм зур зоргоос ангид байхаар үндэслэлээр агуулгаа тодорхойлоод зөвхөн нэг сувгаар ханддаг болно гэж дүрэм, журам тогтоох гэж оролдсон. Өнөөдөр бид ярилцлага хийж байгаа мөчид тийм хууль байхгүй болчихлоо. Энэ эрх зүйн орчиныг нэн даруй  бий болгох хэрэгтэй шаардлагатай байна. Зарим нэг олны танил залуучууд болон хүмүүс олон нийтийн сүлжээнд зохисгүй контентыг  жоохон  цэгцлэхгүй бол болохгүйн байна гэж хэлдэг ярьдаг гэхдээ бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Олон ургалч үзлийг хориглож болохгүй. Эрх чөлөөтэй орон зайг бий болгох ёстой гэхдээ миний эрх таны эрхээр хязгаарлагддаг тэр ямар ч зохицуулалтгүй хуульгүй дур зоргын зүйл зохицуулагддаггүй дур зоргын орон зай байж болохгүй. 

Тийм учраас зохицуулах гээд байгаа. Бас нэг чухал асуудал байгаад байна. Энэ сошиал буюу олон нийтийн сүлжээнд хэн нэгэн мэдээлэл хийнэ шууд лайв асаагаад нэг бичлэг болон зураг авалт хийж байгаа тэр хүн өөрийн энэ үйлдэл нь хувь хүний нууцыг хамгаалах хуулийн орон зайд орж байгаа юу гэдэг чухал асуудал. Утасаа барилаа   камераа асаалаа магадгүй шууд лайв хийж байгаа тийм үү? гэтэл энэ  камерт үзэгдээд байгаа таны энэ орон зай чинь хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар нууцлагддаг орон зай байвал яах уу? Та гэртээ байж байвал яахын? Энэ камер энэ утас гэдэг бол хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй бичлэг хийх боломжтой төхөөрөмжийг бичлэг хийх төхөөрөмж гээд тодорхойлсон байгаа. Хөдөлгөөнтэй гэдэг чинь орчиж байгаа. Та ингээд дур зоргоороо айлын гаднаас зураг аваад бичлэг хийгээд гэр оронд нь нэвтрээд хувийн орон зайд ороод л  тухайн байгууллагад нэвтрээд байгаа зүйл нь  олон нийтийн сүлжээнд шууд лайв хийгээд байгаа нь олон нийтийн сүлжээнд бичлэг болоод цацагдчихлаа тэр хүний энэ хүний тэр үйлдэл нь бодит амьдрал дээр энэ үйлдэл хориотой юу гэдэг энэ миний эрхийг зөрчиж байна уу гэдэг нь ахиад тусдаа гэмт хэрэг болоод хуулиар зөрчил болоод хамгаалагдсан уу гэвэл хуулиар хамгаалагдсан байгаа.


-Саяхан сар гарын өмнө байна уу тэрнээс өмнө байна уу Монгол Улсын Ерөнхийлөгчийн царай төрхтэйгөөр яг хоолойгоор нь Хятад хэл дээр нэг юм явсан. За энэ одоо fake технологиор сүүлийн үед их газар авч байна. Одоо энэ жил сонгуультай ер нь яаж юуг анхаарах ёстой вэ? Одоо жишээлбэл ихэнх сонгуулийн сурталчилгаа бол бичлэг хэлбэрээр л явдаг. Нөгөө талд өрсөлдөгч байгаад байдаг. Яаж ашиглах бол? Магадгүй бид нар үзэж байгаа хүмүүс сонгох гэж байгаа сонгогч хүмүүс юуг анхаарах вэ?

 -Дэлхий даяар л ийм зүйлээс болгоомжилж байна. Одоо яах вэ гэж Монгол улсын Ерөнхийлөгчийн байна уу энгийн иргэн байна уу тэр хүний өөрийн дүрс болон дуу хоолой бол тухайн хүний өөрийн хувын орон зай байхгүй юу. Тэр дууг , дүрсийг, үйл хөдлөлийг хиймэл оюун ухаанаар уншаад хэт хуурамч мэдээ мэдээллийг болгоод цацах тохиолдол бол эрс нэмэгдсэн. Ерөөсөө энэ бол ердийн нэг аппликэйшн хийдэг болсон. Бид одоохондоо өөрийнхөө гоё дүр төрхтэй зургийг, бичлэгийг  хараад баясаад л байгаа. Гэхдээ таны дүр зураг сонгуулийн үеэр яг таныг нэг бар юм уу  янз бүрийн газар зохисгүй биеэ авч явж байгаа байдалтай бичлэг гарвал яах уу? Гэмт хэрэгт гүтгэх юм уу хувийн орон зай руу орох  юм уу халдах ёс суртахуун руу орвол нэвтэрсэн байдлаар тэр зураг хийгдвэл яах уу гэдэг асуудал байна. Мета ч юм уу олон нийтийн сүлжээнүүд тийм контентын дээр хиймэл оюун ухаан шүү гэсэн дардас дарна гэх мэт тэмцэх тэр орон зайг  зохистой контент болгох  ёс зүйтэй хүний эрх зөрчихгүй  орон зай болгохоор бид ажиллаад л байгаа. Гэхдээ бас тэрэндээ шууд хүрч чадахгүй байна тэр зорилгодоо амархан. Нөгөө талаараа энэ яг хиймэл оюун ухаан гээд бүртгэгдсэн хиймэл оюун ухаан мөн үү гээд шинжээч томилон ажиллаж байтал нөгөө мэдээлэл аль хэдийн түгээгдээд өөрийн хийх зүйлээ хийсэн байдаг. 

Тэгэхээр сонгуулийн үеэр ийм зүйл эрсдэл байгаа. Тэгэхээр бид Метатай хамтарч ажиллаж байгаа гэж хэлсэн. Энэ сонгуулийн үеэр хуурамч мэдээлэлтэй тэмцье, хамтарч ажиллая гэж хэн нэгэн дуу дүрсээ  ашиглуулаад янз бүрийн гэмт хэрэг юм уу нэр төрд халдсан ийм үйлдлээс урьдчилан сэргийлье гээд хамтын ажиллагаагаа эхлүүлээд явж байгаа. Нөгөө талаараа бид баталгаатай эх сурвалжаас мэдээллээ аваач ээ гэдэг уриалгыг хэлж байгаа байнга  хэлж байгаа. Энэ нөгөө талаараа ёс зүйтэй, тусгай зөвшөөрөлтэй телевиз, албан ёсны тэмдэгтэй фэйсбүүк дагаж тэндээс илүү мэдээллээ авч байвал энэ бүх зүйлээс хамгаалагдана гэсэн зүйл. Гэтэл бид ерөөсөө хүссэн хүсээгүй мэдээгүй байж байтал янз бүрийн хурдан морь сонирхдог хуудас гэнэт улс төрийн зорилготой болоод явахыг бид мэдэхгүй шүү дээ. Янз бүрийн группэд нэмдэг тэр группээр янз бүрийн мэдээлэл түгээгдээд хүссэн хүсээгүй нөгөө мэдээлэл харагдаад л байдаг энэ юу юу гэхээр нөгөө хүчирхийлэх түвшинд байлгаж үзэж байна. 

Тэгэхээр бид юуг дагахын ямар мэдээллээ блоклох ямар мэдээллээр авбал үнэн юм миний найз дотор бүртгэлтэй байгаа намайг дагаж байгаа хүмүүс дотор яг бодит хүн байна уу, үгүй юу гэдэг өөрөөсөө хамаарах зүйлүүдээ анхаарч байхгүй бол ямар нэгэн байдлаар гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй. 

Жишээ нь Америкийн Нэгдсэн улсад тийм зүйл болсон 2016 онд сонгуулийн дүнд нөлөөлсөн гээд мэдээлэл цацсан тэгээд цагаан ордон руу дайрч орсон, янз бүрийн улсад бослого үймээн, жагсаал зөндөө л болдог. Хэсэг бүлэг хүмүүсийг шашны үзэл бодлоор ялгаварлан гадуурхаад тосгоноор нь устгасан тохиолдол гарсан. Хожим нь шалгахад худлаа байсан. Тэгэхээр ийм аюултай учраас гартаа барьж байгаа ухаалаг утас бол зэвсэг болж ашиглах боломжтой эргээд та халдлагын бай болох боломжтой, эрсдэлтэй. За яахав реклам сурталчилгаанд ашиглаад бүр ноцтой биш ч гэсэн тохиргоотой аппликэйшн хэрэглээд байна. Энэнээс илүү ноцтой болбол яах вэ. Ялангуяа хүүхдийн эрхийн асуудал хүүхдийн ухаалаг утасны хэрэглээг яаж эцэг эх нь хамгаалах уу. Наад зах нь  эцэг эхийн хяналтын доор сонголт болон тохируулга байдаг тэрнээс нэгийг та ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүд насанд хүрсэн хүний зүйл үздэг, гэмт хэргийн мэдээлэл үздэг, сэтгэл санааны хүчтэй ноцтой цохилтод ордог. Тэрнээс болоод найз нөхөдтэйгээ хандах хандлага нь өөр болдог иймэрхүү эрсдэл бодит  өнөөдөр байнга болж байна. Тэгэхээр эцэг эх нар хүүхдэдээ харах  хяналт чухал. 

Бид E-KIDS  гээд аппликэйшн гаргасан байгаа үүгээр дамжуулаад эцэг эх нь өөрөө хүүхдийнхээ аюугүй байдлыг хангах байдлыг олгож байгаа. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бас байна л даа.

- Салбарынхаа сайдтай хангалттай ярилцаж мэдэх гэсэн зүйлүүдээ мэдэж авлаа. Би ярилцлагынхаа төгсгөлд ингэж бодлоо хувь хүн, гэр бүл та түрүү нь хэлсэн хуулийн этгээд буюу байгууллагын аюулгүй байдал бол Монгол улсын аюулгүй байдлын суурь юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр хүн бүрийн аюулгүй байдал Монгол улсын аюулгүй байдал гэж ойлгож болох уу?

-Миний та бүгд болон иргэддээ ойлгуулахыг хүсээд байгаа гол зүйл бол ерөөсөө л энэ. Таны мэдээл аюулгүй байх авч байгаа мэдээллийг та одоо шүүлтүүртэй өөрийн аюулгүй байдлаа хангаж, баталгаатай эх сурвалжаас авч байх асуудал өөрөө том утгаараа үндэсний аюулгүй байдал. Тэгэхээр алганд багтсан аюулгүй байдлыг аюулгүй байдал гэдэг. Ухаалаг утас гэдэг нь нүүр царайгаа уншуулж байна хурууны хээгээ уншуулж байна бүх төрлийн үйлчилгээ авч байна. Мэдээллээ өгч ямар үйлчилгээ аваад, ямар мэдээлэл аваад тэнд яаж хандаж байгаа, ямар мэдээлэл өгөөд байгаагаас том утгаараа бол үндэсний аюулгүй байдал хамаарна. Тэгэхээр бид алганд багтсан аюулгүй байдал буюу таны дэргэд байгаа ухаалаг утас өөрийн мэдээлэлд хандах хандлагаас л бүх юм хамаарч байна гэсэн үг.

Ж.Эрхэмбаатар: Иргэдийн цахим мэдлэгтээ анхаарахгүй бол хохирогч болох эрсдэл өндөр бий



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.172
2024/05/16
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургуулжээ 16 минутын өмнө
Өнөөдөр 2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл эхэллээ 3 цагийн өмнө
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй 3 цагийн өмнө
Л.Месси өөрийн нэрийн "Messi, The Fragrance" сүрчгийг худалдаанд гаргалаа 3 цагийн өмнө
Сайхан мэдээ: О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо 5 цагийн өмнө
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно 5 цагийн өмнө
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ 20 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Ц.Туваан ахална 21 цагийн өмнө
С.Жавхланбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо 21 цагийн өмнө
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо 23 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ, цаашлаад 1 саяд хүргэнэ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
О.Алтангэрэл: Авлигчдын хууль бус хөрөнгийг хураана Өчигдөр
Ирэх онд 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна Өчигдөр
Дорнод аймагт бэлчээр булаацалдсан залуус нэгнээ хутгалжээ Өчигдөр
ИТХ-ын сонгуулийн саналын хуудас бөглөх заавар Өчигдөр
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна Өчигдөр
Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж байна Өчигдөр