Иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах "Итгэл" төсөл үргэлжилж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/03

Иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Итгэл" төслийн хоёрдугаар ээлж эхэллээ. Тус төсөл нь архины хамааралтай, түүнийгээ даван туулахын төлөө хичээж буй хүн бүрт чиглэсэн бөгөөд төслийн нэгдүгээр ээлжинд 44 иргэн сайн дураараа  амжилттай хамрагдаад байгаа юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын өнцөг булан бүрээс "Итгэл" төсөлд хамрагдъя, хэрхэн, яаж хамрагдах вэ гэсэн иргэдээс санал хүсэлтүүд ирж байгаа тул цаашид төслийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн зохион байгуулагч нарын зүгээс хэлж байна.

"Иргэдэд олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна"

ЦЕГ-ын УСХ-ийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэг: Архины хэт их хэрэглээнээс үүдэлтэй иргэд осгох, хөлдөх, зам тээврийн осолд өртөх цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлаагаар “Эрүүл монгол хүн” гээд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Аддиктологийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийг энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гурван сарын хугацаатайгаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Төслийн эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол гэсэн энэ 4 дүүргүүдээс 44 иргэнийг амжилттай хамруулсан. Харин төслийн хоёрдугаар ээлжинд 36 иргэнийг хамруулаад явж байна. Эдгээр иргэдэд олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

“Итгэл” төслийг эхэлснээс хойш сайн дурын үндсэн дээр өөрсдөө эмчилгээнд хамрагдъя гэсэн иргэд олон байна"

Аддиктологийн төвийн зөвлөх эмч З.Туяа:“Итгэл” төслийг эхэлснээс хойш сайн дурын үндсэн дээр өөрсдөө эмчилгээнд хамрагдъя гээд олон иргэд хандаж байна. Энэ бол сайн хэрэг. Төслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдээс архины хамааралтай иргэдийг хамруулж байгаа бөгөөд эдгээр иргэдэд 28 хоногийн хугацаатай сэтгэл заслын эмчилгээг хийж, нийгэмшүүлэх талаас мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр хэмжээнд хүрсэн. Тэр дундаа залуучууд архи хэтрүүлэн хэрэглэх нь цаашлаад архины хамааралтай, архинд донтох өвчтэй болгодог тэр болгон мэдэхгүй байдаг. Үүнээс болоод би хааяа л нэг уудаг, сардаа нэг уудаг, би тааруулж, тохируулж уудаг гэх мэтээр өөрсдийгөө зөвтгөх шалтгаан нь архинд донтох суурь болж байдаг. Архинд донтох өвчтэй, эмгэгтэй болоод ирэхээр ганцхан хүний бие махбодыг төдийгүй сэтгэл санаа, зан үйл бүх л хүрээнд эмгэг өөрчлөлтийг бий болгодог. Үүнээс болоод зан үйлийн өөрчлөлтөд орсон хүн маш бүдүүлэг, харгис, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх янз бүрийн гэмт хэрэгт оролцох магадлал өндөр байдаг.

"Итгэл" төслийн Сэтгэл зүйч Ц.Энхжаргал: Иргэд сайн дураараа оролцож, архинаас хорт зуршлаас салъя, эдгэрье гэсэн хүсэлтэй байгаа сайшаалтай. Төсөл хамрагдсан иргэдэд сэтгэл заслын эмчилгээг давхар хийж байгаагаар онцлогтой. Хүний сэтгэл их өвчилдөг. Үүнээс болж тайвшрахын тулд архийг хэрэглэдэг. Хорт зуршилтай хүн ганцаараа гэж бодоод өөртэйгөө тэмцдэг байсан бол одоо дэмжих бүлэг үйлчилгээ үзүүлж байгаа учраас сайн үр дүн гарна гэж бодож байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 3 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 6 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 8 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 9 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 9 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 23 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр