"Мөнгөн гүүр" эмнэлгээс Дорнод аймгийн малчин Г.Гансүх гуайг хүлээн авч, хэвтүүлжээ

Н.Мижидмаа
2022/11/16

Дорнод аймгийн малчин Г.Гансүх нь өнгөрсөн жилийн наймдугаар сард "Мөнгөн гүүр"эмнэлэгт өвдөгний үе солиулах мэс засалд орж улмаар хагалгаа нь амжилтгүй болж өвдөг нь тэнийж, эдгэрдэггүй гэх талаар охин Г.Ганчимэг нь манай редакцид хандаад байсан билээ. Г.Ганчимэг аав болон ой гарантай хүүгээ дагуулан Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирж, очих айлгүй тул 2-3 хоног машиндаа амьдарч байсан юм. Уг асуудлаар бид Г.Гансүх гуайн охин Г.Ганчимэгтэй утсаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. 

Тэрбээр "Мөнгөн гүүр эмнэлгээс өнөө өглөө аавыг нь хүлээж аваад хэвтүүлье гэж байсан ч танай мэдээллийг үзсэн учир хүлээж авахгүй гэсэн. Миний хувьд хүү болон аавыгаа дагуулан эмнэлгээс уйлаад гарч явтал эмнэлгийнхэн араас ирээд аавыг маань Мөнгөн гүүр эмнэлэгтээ хэвтүүлэхээр болсон. Цаашид өвдөгний үе солиулах мэс ажилбарыг засаж хийх боломжтой эсэхийг эмч нарынх нь хурлаар оруулах юм байна. Би аавынхаа өвдөгийг эргүүлэн хэвийн болгох хүсэлтэй байна. Ямартай ч аав маань эмнэлэгт хэвтчихлээ. Хүүгээ аваад айлд аавыгаа тэнхэртэл эргэж тойроод байхаар болсон " гэв.  


25
angry
13
care
16
haha
217
liked
50
love
55
sad
37
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 15 минутын өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 2 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 21 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 21 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 22 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр